2011-05-11
Монгол бөхийн үүсэл хөгжил

Монгол бөхийн үүсэл түүхэн хөгжил Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэн анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд оон тооны нэрт эрдэмтэд монгол орон бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм.

Амеркийн нэгдсэн улсын байгалын түүхийн музейн эрдэмтэн Р.Ч.Эндрюсээр удирдуулсан шинжилгээний ангийг 1921-1946 оны хооронд Монголд ажиллуулсан бөгөөд байгууллагын шинжлэл дуулиан тарьсан эгэл эртний нэн олон төрөл амьтны эрмэл олдворыг энэ хайгуулаар илрүүлсэн байна. Амеркийн шинжилгээний энэхүү анги манай говь нутагт явууласна хайгуул судалгааны ажлаа дүгнэж “монголын геологи” (1927) хэмээх бүтээл туурвиж түүндээ “Ази тивийн төв хэсэг, бусад том районуудад хүн буй болохоос өмнө хүнтэй болжээ” гэсэн таамаглал дэвшүүлснээс гадна хүний дээд өвөг төв азиас гаралтай тухай онолын дэлгэрэнгүй тоймыг нэрт эрдэмтэн М.Ф. Неструх “хүм төрөлхтний ууган эх орны тухай” (1964) номондоо тодорхой томьёолжээ. Академич П.П.Сушкин, нэрт хүн судлаач Г.Ф.Длебец нар Төв Ази, Монгол нутаг бол хүн анх бий болсон төв гэсэн санаа дэвшүүлж байсныг алдарт эрдэмтэн акадэмич А.П.Окладников доктор Д.Майдарын бичсэн “Монголын түүх соёлын дурсгалт зүйл” номын оршилд цохон тэмдгэлсэн буй.

Монголын дорнод тал, өмнийн говь, Баруун зүгийн Алтайн уул тал, Төвийн бүсийн нутайг Орхон, Туулын сав ерөөс монгол нутгийн энгээр хийсэн геологи, түүх, архелогийн хайгуул шинжлэл судлалын арвин баялаг олдвор нь Монгол орон бол хүн төрөлхтний анхны өлгий нутгийн нэг мөн болохыг нотолж байгаа агаад ухаант хүн homosapeans таван зуун мянган жил түүгээр ч барахгүй сүүлийн үеийн баримтаар долоон зуун мянган жилийн тэртээд монгол нутаг дээр оршин амьдарч палеолит, дээд хуучин чулууны угтал үе бүр хэт хуучин чулуун зэвсэг бүтээн ашиглаж байжээ. Гэдгйиг нотолсон байгаа юм. Монгол бөхийн түүхэн хөгжлийн тухай өгүүлэхийн эхэнд хүн төрөлхтөний үүсэл. Хөгжлйин тухайд монгол нутаг хэрхэн холбогдох талаар нэн товч боловч ийнхүү авч үзэхийн учир юу гэвэл юм, юмыг эргэцүүлэн бодохуй эхлэлгүй эхлэл гэж ер үгүй болох тул монгол хүн гэгч чухамдаа монголын газар шороон дээр оршиж, хувирч хувьсан хөгжиж ирсэн эрт галавын тэр хүмүүн төрөлхтнөөс л үүсэлтэй хийгээд монгол бөх хэмээх гайхамшигт нэгэн соёлын үүсэл, түүхэн хөгжлийг Монгол үндэсний туулж ирсэн зам, түүхэн хөгжлөөс салгаж үзэхийн аргагүй болой.

Монгол бөх судлалын товч тойм: Монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрлхтөн спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм.

Монгол бөхийн үүсэл, түүний түүхэн хувьрал өөрчлөлт буюу хөгжил нь монгол үндэстний ахуй нөхцөл, нийгмийн харилцааны бодит тусгал мөн.

Монгол бөхийн спорт нь хэдийгээр эдүгээ иртэл манай шинжлэх ухааны судалгаанд зохих байр эзэлж чадаагүй байгаа боловч монгол бөхийн тухай мэдээ занги “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, Марко Поллогийн “Орчлонгийн элдэв сонин” зэрэг монголын түх соёлын олон тооны тулгуур бүтээлд тусгалаа олж, 20-р зууны манай нэрт сэхээтэн Наваанлувсанцэрэнгийн Магсаржав (хурц) “Долоон хошууны наадам”(1960), Я.Цэвэл “Монгол бөхийн тухай” (1961), Ж.Дамдин “Монгол бөх” (1971) гэхчлэн бүтээлүүд туурвиж эрдэмтэн Х. Пэрлээ бөх гэдэг нэр үгийг сурвалжилсан сонирхолтой материал хэвлүүлсэн билээ. Монгол бөхийн үүсэл, түүхэн хөгжлйин талаар нилээдгүй сонирхолтой мэдээ, хэрэглэгдэхүүн доктор Д.Гонгорын “Халх товчоон” хоёр боть (1978), Д.Майдарын “Монголын түүх соёлын дурсгалт зүйл” (1981), академич Ш. Нацагдоржийн “Чингис хааны цадиг” (1991), Г. Сүхбаатарын “Монголчуудын эртний овог” (1980) зэрэг эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүдэд тусгалаа олжээ. Монгол үндэсний бөхийн спортын тухайд Ц.Шагдаргочоо “Монгол бөх” (1960), Р.Зориг “Монгол ардын спорт” (1960), Ц.Бат-Очир Ж.Даваасамбуу “Үндэсний бөх 55 жилд” (1976), Ш. Ванчинхүү “Монгол бөхийн барилдааны тухай” (1978), Р.Галидэв “Монгол үндэсний бөхийн барилдаан”(1976), З.Сандгай “Тэр бөхийн нэг хэн бэ?”(1979), Л.Ням-Осор, Б.Батсүх “Монгол бөхийн хөгжил”(1989), Е.П.Ильин “Психология физичисково воспитания” (1987), Д.Я.Богдановой, И.П.Воскова “Пратические занятия по Физической культур” (1989), Т.Содной “Монгол бөхийн далайгаас зургаан дусал амсахуй дор” (1994), Г.Эрдэнэ “Барилдах ур” (1992) зэрэг ном, тохимол бичсэний гадна, монголын орчин цагийн алдар суутай Дархан аврага Х.Баянмөнх, “Монгол үндэсний бөхийн уламжлал, түүний мэх, сургалтын зарим асуудал” сэдвээр монгол бөхийн түүхэнд анх удаа докторын зэрэг хамгаалж өөрсдийн барилдааны замнал, сургамжийн талаар Дархан аврага Ж.Мөнхбат, С.Түвдэннямын хамт “Хаях би яараагүй байхад”(1992), арслан М.Мөнгөн “Намайг давж явсан сайхан бөхчүүд” (1993), зэрэг олон тооны ном бүтээл сүүлийн үед гарч байгаагийн гадна Д. Баяр “Монгол бөхийн түүхэн хөгжлийн барилдааны төрөл ялгаа” (1993), Э.Дархан “Бөхийн билиг чанар” (1995) гэсэн томоохон өгүүлэл, академич Л.Лхагва, доктор (Ph.D) П.Дагвасүрэн нарын “Спортын физиологи, биохимийн үндэс” (1996), Ш. Мягмар “Есийн даваа өндөр” (1996), бүтээл нийтлүүлжээ.

Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны эрдэмтэн Төмөрсүх, Аруухан нарын “Эрийн гурван наадам” (1998), доктор, профессор Ж.Болдбаатар “Булган хангайн хүчтэнүүд” (1998), Г.Лхагвасүрэн “Биеийн тамирын түүхэн товчоо”(1999), доктор, профессор Га.Цэрэндорж “Спортын дасгалжуулалт” (1999), “биеийн тамир, бие бялдрын хүмүүжлийн онол, аргазүйн чухал асуудлууд” (1999), доктор (Ph.D) П.Дагвасүрэн, доктор (Ph.D) Г.Пүрэв-Очир “Монгол бөхйин барилдаан” (2000), А.Баасандож “Монголын үндэсний бөхийн бага нэвтэрхий толь” (2000), Г. Баярцэнгэл “бөхчүүд модон гахай, ам цагаан хулгана жилд” (2001), “Гал үхэр, шороон бар жилүүдийн бөхийн барилдаан” (2002), М.Лхагвасүрэн “Баяр наадмын манлай” (2000), Б.Гунгаа “Бие бялдрын чанарыг хөгжүлэх онол аргазүйн үндэс” (2001), Доктор (Ph.D) Г.Пүрэв-Очир С.Түвдэнням нар “Дэлхйин зарим улс үндэстнүүдийн бөхийн барилдаан” (2002), Ш.Гоохүү “Цагийн эзэлсэн их аврагууд” (2000), доктор (Ph.D), профессор П.Цэрэндонров “Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй” (2002) хэмээх бүтээлүүд туурвигдсан байна.

Монгол бөхийн спорт, түүний түүхэн хөгжлийн талаар дээл дурьдсан түүх, соёлын тулгуур бүтээл, бөх судлалаар ном, зохиол туурвисан эрдэмтэн судлаачдын бүтээлд тусгагдсан мэдээ, зангийг товч хэдий ч тоймчлон авч үзэх асуудал зохиогчийн өмнө тулгарч байна.

Монголчууд ... бөх гэж нэрлэдэг спортын энэ төрөл бүр отог овгийн байгууллын үед үүссэн хийгээд Хүннү нар морь, тэмээ уралдуулан нааддаг олон зүйлийн заншил, зан үйл, ёс байсан бөгөөд монголчуулдын Өвөг Хүннү нарт бөхийн барилдаан байсныг нотлох бодитой баримт бол тэр үеийн булшнаас олдсон барилдаж буй бөхчүүдийг тодорхой дүрсэлсэн бүсний хүрэл арал гэж судлаачид үзсан байна.

Нэрт түүхч Х.Пэрлээ монгол бөхийн гарал үүсэл, бөх гэдэг нэр томьёны талаар мөшгөн үзэж дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байжээ. Тэр Мохэ, Мофо гэсэн үгийг монголын бөх гэсэн “Б” нь “М” болсон үг мөн гэж үзэж байна. Тэр нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага цол болгодог байсан болотой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэдэг байв. Мофо YI зууны үед, Мохэ YI зууны үед, XI-XIII зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

Монгол үндэстний тухайд зөвхөн бөх, бөхийн барилдаан бус эрийн гурван наадам нэн эрт цагт бүрэлдэн буй болжээ. Энэ тухай Магсаржав хурц (1960) манай эрний 2 дахь мянганы эх 1222 онд дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадм нэж улсын чанартай том наадм хийж байсан гэж нотлогджээ.

Н.Магсаржав хурц (1960) “Долоон хошуу наадам”-даа даншиг наадмын үүсэл, түүний бүтэц, дэг ёс, бөхийн барилдаан сур харвалт, морины уралдааныг хэрхэн зохион байгуулах дагшиг наадмын журам дэгийг маш дэлгэрэнгүй гаргаснаараа монгол үндэсний эрийн гурван наадмын нэг түүхэн үеийн тухай хойч үедээ үнэ цэнэтэй зүйл өв болгон үлдээсэн байна.

Ж. Дамдин “Монгол бөх” (1971) номондоо монгол үндэснйи бөхийн үүслийг эртний хүмүүн төрөлхтний ан автай холбоотой гэж үзсэн бөгөөд бөхийн дэг жаяг ч тэр үеийн хүмүүсийн зан үйлийн улбаатай гэсэн санааг илэрхийлсэн.

Зохиогч өөрийн бүтээлдээ “Даншиг” болон “Арван засаг” наадмын он дараалсан түүхэн баримтыг нэн дэлгэрэнгүй гаргасан явдал монгол бөх судлалын тухайд цааш цаашдаа үнэн хэрэглэгдэхүүн болон ашиглагдсаар байх чухал ач холбогдолтой бөгөөд 1805 оноос эдүгээ хүртэл 200 шахам жилд алдар цууд гарсан бөхчүүдийн түүхчилсэн намтрыг алдарт Намжилжав аваргаас эхлэн хүн тус бүрээр дэлгэрэнгүй бичиж үлдээсэн явдал туйлын үнэ цэнтэй зүйл юм.

Ж.Дамдин агсны энэ бүтээлийн өөр нэг чухал тал нь монгол үндэсний бөхийн сорилго, арга мэх, хувцас хэрэглэл, цол чимэг, ер нь монгол бөхийн соёл, зан үйлийн бүхий л асуудлыг тодорхой хэмжээгээр хамарч чадсан гэж үзүүштэй. Ц. Бат-Очир (1994) монгол бөхийн түүхтэй холбогдсон эх сурвалжийг улсын архивын сан хөмрөгөөс гарган авах, улмаар нийтийн хүртээл болгох талаар олон жилийн хөдөлмөрөө зохиулж монгол бөхйи спорт, соёл, зан үйлийн өргөн хүрээтэй асуудлыг жинхэнэ шинжлэх ухааны аргаар боловсруулсан мэдээллийн эргэлтэнд оруулах баялаг хэрэглэгдэхүүн бий болгосон байна.

Тэр дундаа монгол бөхийн түүхэн хөгжлийн нилээд сонирхолтой зурвас үе “Даншиг өргөх” шашин, төрийн зан үйл хосолсон монгол үндсэний эрийн гурван наадмын тараар хуритлуулсан мэдээ занги, эх сурвалж нь нэн чухал юм. Г.Эрдэнэ (1992) монгол бөхийн үүсэл, түүхэн уламжлал, барилдааны ур, мэх зэргийг талаас нь хамарсан нилээд сонирхолтой ном туурвиж бөх, морь цоллох ёсКидан гүрнйи үед үүссэн хийгээд манай тооллын өмнө IY зуунд хүннү аймгийн бөхчүүд арьсан өмсгөл өмсөж барилдлаг байсан тухай зэрэг олон сонирхолтой шинэ соргог олон баримтын өөрийн бүтээлдээ тусгасан байна.

Дархан аврага хөдөлмөрйин баатар Хорлоогийн Баянмөнх (1994) “Монгол үндэсний бөхйин түүхэн уламжлал, арга мэхийн сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл туурьвиж Монгол бөхийн түүхнээ анх удаа эрдмийн зэрэг цол хамгаалсан явдал бөх судлалбөхийн шинжлэх ухааны хөгжилд дорвитой алхам болжээ. Х.Баянмөнхийн (1994) докторын зэрэг хамгаалсан бүтээлийн эхний бүлэгт

1. Олон улсын түвшинд улс үндэстнүүдийн өөрийн орны үндсэний спорт, тухайлбал үндэснйи бөхйи барилдаанаа хэрхэн судлаж, ямар үнэлэлт дүгнэлт өгч ямар үр дүнд хүрсэн тухай Болгар, Гүрж, Казакстан, Азарбайджан, КабаринБолгар, Буриад, Татар, Дагистан, Хойт туйлын зарим үндэснүүдийн үндэснйи спорт судласан эрдэмтэн судлаач М.И. Пономарев (1973) Е.Ш.Абсолямов (1982) үндэсний спортын гарал үүслийн тухай Э.Х.Галеев (1973) Татарын ард түмнйи үндэсний спорт, Ю.С.Шоломицкий (1972) Дундад азийн зарим орнууд Казак, Туркмен, Киргиз, Узбек, Тажикийн ард түмний түүхийн урт удаан хөгжлийн явцад ард түмнүүдийн эрхэлдэг аж ахуй, байгаль, цаг уур, хүсэл мөрөөдөл, зан заншлын үр дүнд бүрэлдэн буй болсон үндэсний спортын өвөрмөц онцлог, М.Г.Таникеев (1961) Казак үндэснйи спорт, Н.Г.Керинов (1972) Азарбайджан үндэсний спорт, Г.С.Тумънян (1973, 1982)Армян үндэсний Кох барилдаан П.Н.Рудченко (1975) Узбек үндэсний Кураш Ф.Е.Байман (1980) Киргиз үндэснйи Куреш, В.И.Элашвили (1972) Гүржийн Чадаоба, П.К.Руснак (1976) Молдав үндэснйи бөх Тринте зэрэг ард түмний үндэсний спорт, үндэсний бөх үндэсний баяр цэнгэлийг шинжлэн судлалж, ямар үр дүнд хүрсэн, ямар үнэлэлт дүгнэлт өгч цаашид ямар бодолгоор гөгжүүл болох тухай зөвлөмж санал дүгнэлтийг судлаж бичсэн байна. Энэ монгол үндэсний бөхий барилдааныг олон улсын судалгааны жишиг тэр түвшинд хүргэж судлах талаар Монголын бөх судлалд дэвшүүлсэн анхны санаа юм.

2. Монгол орон монгол бөхөө хэрхэн судлаж байгаа тухай түүний эх сурвалж, архелогийн олдвор, ном зохиол туурвигчид, ардын аман зохиол, үлгэр домог ямар хэлбэрээр тусгалаа олж, тэрхүү судалгаа зохиол туурвил нь Монгол бөхийн хөгжилд хэр зэрэг дорвитой алхам болж байгааг дэлгэрэнгүй бичиж тэмдэглээд “Монгол үндэснйи бөх судлалд нилээд олон хүмүүс санаа сэтгэлээ зориулж олон санааг дэвшүүлж ном зохиол бичсэн авч ихэнх зохиолууд нь түрүүчийн номноос хуулбарласан, дахин давтагдсан, улсын наадам, Долоон хошуу даншиг, Арван засгийн наадмын оноо данс, зардал чирэгдлийн дахин давтан бичсэн ба Зарим ном зохиолд дэвшүүлсэн ялангуяа монгол бөхийн гарал үүслийн тухай санаа нь тулгуурласан баримт ишлэл авсан нь эх сурвалжийн үндэслэлгүй байх зэргийг нилээд шүүмжлэлтэйгээр бисчэи байна”.

3. Энэ бүлгйин төгсгөлд судалж бичсэн анхаарал татаж байгаа судалгаа нь “дэлхий нийтэд хөгжиж байгаа сонгодог спортын төрлүүд нь аливаа улс оронд хөгжихдөө тухайн улс орны үндэсний спорттой нягт уялдаатай байгаа тухай” үндэсний спорт, дэлхий нийтийн сонгодог спортын хамаарлыг харьцуулж судлаж хүснэгтээр гаргасан явдал юм.

Энэ хугацаанд “Улс орнуудын өөрийн ард түмний амьдрал, хөдөлмөрийн дүнд үүсч бий болсон үндэснийхээ спорттой ижил төстөй дэлхийн сонгодог спортыг өөрийн оронд хөгжүүлбэл ахар богино хугацаанд 3-5 жилийн дотор тив, дэлхий, олимпийн түвшнйи амжилтанд хүрч чадаж байгааг баримтаар баталж бичсэн байна”. Энэхүү диссертацийн 2-р бүлэгт монгол үндэсний бөхийн барилдааны түүхэн хөгжил, түүний арга мэхийн онцлогийг судлан монгол үндэснйи бөхийн барилдаанд 666 мэх хувилбар байгааг 8 үндсэн бүлэгт тогтоожээ. Монгол бөхйин энэхүү хагас мянга гаруй ов мэхийг судлаад энэ нь үе үеийн монгол бөхчүүдийн оюуны бүтээл, монгол хүн монгол бөхдөө шингээсэн мэглэг хуримтлуулсан туршлага мөн гэж дүгнэсэн байна.

Диссертацийн 3-р бүлэгт туршилт судалгааны ажил, түүний үр дүнг бичсэн байна.

a. Өсвөрийн бөхчүүдийн бие бялдрын хөгжилт, Барилдааны ур чадварыг судалж үнэлэлт дүгнэлт өгчээ.

b. Үндсэний бөх барилддаг хөвгүүд бусад спортоор хичээлэгчид, спортоор огт хичээлэлдэггүй тус бүр 100 хүнд нийт 300 хүний биеийн хөгжилт, бэлтгэлжилтийг судлаж түүний ялгааг тогтоож зөвлөмж гаргажээ.

c. Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт монгол үндэснийбөхийн барилдааныг оруулж болох боломжийг туршин судалсан байна. 1983-84 оны хичээлийн жилд 1-р 10 жилийн дунд сургууль дээр 9-н долоо хоног 7-10-р ангйин 72 хөвгүүд дээр туршилт судалгаа хийж Монгол үндэсний бөхийн барилдааны арга мэх, дасгалаар 7-10-р ангид хөвгүүдийг хичээллүүлэх нь тухайн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт багаа гимнастикийн хичээлээр олгож байгаа үр дүнгээс хавьгүй илүү байгааг туршилт судалгааны ажилын дүнд баталсан байна. Боловсорлын яаманд ерөнхий боловсролбн сургуулын ахлах анги (7-10-р)-д Монголын үндэснйи бөхийн барилдааны хичээлийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй гэдэг зөвлөмж гаргажээ.

d. Монгол бөхийн арга мэх, туршлагаар “Шонхор” клубын бөхчүүдийг дасгалжуулж монгол бөх, чөлөөт бөхйин төрөлд спортын өндөр амжилтанд хүрч болох боломжийг туршин судалжээ.

Энэ туршилтыг хйихийн тулд бөхийн “Шонхор” хэмээх клуб байгуулж, Монгол бөх, чөлөөт бөх барилдах сонирхолтой 12-18 насны 21 хөвгүүдийг 6 төрлийн үндэслэлээр шилж авчээ. Тэрхүү бэлтгэл дасгалжуулалт, сургалтын ажлыг зохиогч өөрөө гардан удирдаж биеийн хөгжил, спортын амжилт, биологийн сорил насны онцлогоор нь жил бүр лабораторын шинжилгээ гаргаж бичсэн.

Энэхүү эрдэм шинжилгээний ажлийн туршилт болсон “Шонхор” клубээс тив, дэлхйин алдартай, улсын өндөр цолтой олон бөхчүүд төрөн гарч, төрийн наадын талбарт ард түмнйи бахархал болж, дэлхий даяар Монгол эх орныхоо нэр алдрыг цуурайтуулсан байна. “шонхор” клубын дараа “Шонхор” дээд сургууль (1998), “Бөх судлал” академ (2002) байгуулагдаж сургалт, эрдэм шинжилгээний ажил үргэлжилсээр байна.

Доктор профессор Х.Баянмөнх “Монгол үндэсний бөхийн барилдаан нь монгол ард түмний амьдарлын түүхэн хөгжлийн бүхйи л үе шатуудыг дамжиж, Монгол хүний амьмдрал хүсэл мөрөөдөл, эрхэлдэг аж ахуй, байгаль цаг уур, мэдлэг туршлагын өөртөө шингээсэн цогц соёл, Монгол хүнээс хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт бүтээж үлдээсэн үнэт эрдэнэ, Монгол ард түмнйи оюуны өмч мөн” гэж дүгнэжээ. Т.Содной (1994) монгол бөхйин гарал, түүхэн хөгжлийн зарим нэг асуудлыг түүний түүхэн газар зүйн талаас судлан сурвалжлах санаа сэдэж 200 гаруй жилийн баримт сэлтэн дээр тулгуурлан бөх олноор төрж гардаг голомт нутгуудыг тогтоон түүнд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг байгаль, нийгмийн талаас нь авч үзсэний гадна, монгол бөх судлалыг нэгт монгол орон, хоёрт монгол туургатан, гуравт, монголын эзэнт их гүрний үед түүний захиргаанд байсан улс үндэстний хүрээнд судалж сурвалжлах учиртай бөгөөд ингэсэн нөхцөлд монгол бөхийн түүхэн хөгжлийг дэлхийн олон төрөл бөхтэй харилцан холбоотой судалж дүгнэлт гаргаж болно гэж үзсэн болой.

Л.Ням-Осор, Б.Батсүх нар “Монгол бөхийн хөгжил” (1989) хэмээх томоохон бүтээл туурвин монгол бөхийн үүсэл, түүхэн хөгжлийн асуудлыг монгол орны байгалын уугуул шинж, нийгмийн амьдралын материаллаг нөхцөлтэй холбон авч үзсэн байна. Доктор, профессор Ж.Болдбаатар “Дайчин вангийн домогт хүчтэнгүүд” хоёр дэвтэр /1995, 1996/ “Булган хангайн хүчитнүүд” /1998/ нэгэн боть бүтээлүүддээ Монгол бөхийн удмын сангийн нэг үндсэн том голомт Булган нутгаас 19-р зууны шувтарга, 20-р зууны эцэс хүртлэх 120 орчим жилийн хугацаанд төрөн гарсан зуу орчим бөхийн удам судар, барилдааны түүхийг намтарчлан гаргасан явдал монгол бөх судлалын санд үнэ цэнэтэй хувь нэмэр болсон байна. Доктор Г.Лхагвасүрэн “Биеийн тамирын түүхэн товчоон” /1999/ бүтээлдээ Монгол туургатнуудын түүхэн явцад тэдгээрийн ахуй нөхцөлтэй нягт холбоо бүхий биеийн тамирын өвөрмөц төрлүүд хэрхэн үүсч буй болсон тухай асуудлыг нилээд дэлгэрэнгүй авч үзээд Монгол туургатны биеийн тамирын төрлүүд тэр дундаа бөхийн барилдаан, түүний ёс жаягууд ан аваас үүсэлтэй гэж үзсэн байна.

Зохиогч эртний хүмүүс ан ав хийх явцдаа араатан амьтны хүч чадлын хэмжээ төвшинг танин ухаарч өөрсдийн дундаас зориг самбаа, хүч чадлаараа тодорсон хүмүүсийг ахлагчаа болгож тэдэнд арслан, заан, начин, харцага, шонхор гэхчлэн алдар өгч ирсэн гэж үзсэн явдал сонирхол татаж байгаа юм.

Доктор Г.Пүрэв-Очир, П.Дагвасүрэн нар /2000/ дээр дурьдсан бүтээлдээ бөхийн барилдааны төрлүүд, тэдгээрийн оноо данс үйлдэх горим, бөхийн өмсгөл хэрэглэл, түүний хэмжээ загвар, барилдааны үед үйлдэх ёс жаяг, Монгол бөхийн зонхилох мэх, техникийн асуудлыг авч үзсэн бол бөх судлагч Ш.Гоохүү, М.Лхагвасүрэн, Г.Баярцэнгэл нарын зэрэг олон хүмүүс сүүлийн жилүүдэд Монголын нэр, цуутай бөхчүүдийн түүх намтар, барилдааны амжилт зэрэг бөх судлалд зайлшгүй, чухал баялаг материал агуулсан бүтээл туурвилууд нийтлүүлсэн болой.

Доктор Г.Пүрэв-Очир, сэтгүүлч С.Түвдэнням нар туурвисан “Дэлхийн зарим улс үндэстнүүдийн бөхийн барилдаан” /2000/ хэмээх бүтээлдээ дэлхийн 40 гаруй улс орны ардын баридлааны тухай нилээд дэлгэрэнгүй авч үзсэн байхаас гадна бүр 2600 жилийн тэртээх үед холбогдох Египет зэрэг эртний соёл иргэншилт улсуудын бөхийн барилдааны түүхэн баримтыг уг бүтээлдээ тусгасан явдал бөх хэмээх нэн эртний спортын үүсэл, түүхэн хөгжлийг мөшгөн үзэхэд зохих ач холбогдол өгөх зүйл юм. Мөн энэчлэн бөх судлаач А.Баасандоржийн нөх хичээнгүй хөдөлмөр шингэсэн монгол үндэсний бөхийн бага нэвтэрхий толь болон БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны эрдэмтэн Төмөрцэрэгийн туурвисан эрийн гурван наадам /1998/ хэмээх бүтээл монгол туургатны эрийн гурван наадмын үүсэл, хөгжлийн асуудлыг судлаачид нягтлан авч үзэхэд тус нэмэр болох нь дамжиггүй.

Бид бараг өнөөдрийг хүртэл бөх судлал гэдгийг ойлгохдоо хэн нэгэн буюу хэсэг бүлэг бөхчүүдийн нутаг ус, түүх, намтар, барилдааны оноо давааг нэг нэгнээсээ зээлдэн өөр өөрсдийн бичлэг, хэллэгийн аяс оруулан ном болгох явдал хэмээн ойлгож ирсэн байдлыг манай “Бөх судлал-шинжлэн ухаан төв” ерээд оноос ямар нэг хэмжээгээр өөрчлөн баяжуулж бөх хэмээх биологийн бодгаль бие хүний экологи, биологи, спортын хөдөлмөр гэсэн цогц гурамсан хослолыг орчин үеийн олон төрөл шинжлэх ухааны нэгдэл 3 ангилал дээр авч үзэх цоо шинэ хандлагыг буй болгож ирснийг зохиогч энд зориуд тэмдэглэн чуха энэ чиглэлд академич Л.Лхагва, доктор (Ph.D) П.Дагвасүрэн нарын спортын физиологи, биохимийн үндэс /1996/, Бөх судлал академийн гишүүн доктор, профессор Га.Цэрэндоржийн “Биеийн тамир, бие бялдарын хүмүүжлийн онол арга зүйн зарим асуудал /1999/, доктор, Б.Гунгаагийн “Бие бялдарын чанарыг хөгжүүлэх онол арга зүйн үндэс” /2001/, доктор, профессор П.Цэрэндондовын “Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй”/2002/ бүтээлүүд гарсанд нэн олзуурхаж байгаа билээ.

Монгол бөх судлалаар бүтээл туурвисан зохиогчид бидний өвөг дээдэс, хангай, говь, хээр тал хосолсон уудам сайхан нутагтаа эрт үеэс түм буман сүргээ адуулан маллаж, өвсний соргог, усны тунгалагийг даган амьдарч, эх нутгаа хортон дайснаас хамгаалан тэмцсэн амьдралынхаа урт үеийн туршид үндэсний соёл, урлаг, спортын өв, үндэс суурийг өөрсдөө бүтээжээ хэмээн санал нэгтэй үзсэн байна.

Мөн түүнчлэн эртний монголчууд туг тахих, цэргийн сүр хүчийг бадруулах, аян дайнд мордох буюу тулалдаанаас бууж ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулах наадам хийдэг байсан ба монголын овог бүр эр чадалтай хүмүүсээр өөрийн цэргийг байгуулж түүнийг “Турхаг”, “Хэвтүүл”, “Баатрууд” гэх зэргээр нэрлэн тэдэнд хүч бяр, хөдөлгөөнийг барилдаанаар нүдний хурц, гарын баримжааг харвалтаар, эцэж цуцахгүйг морин уралдаанаар олгож энэ гурван эрдмээр шалгаруулдаг байсан тухай зэрэг нилээдгүй чухал мэдээ баримтыг монгол үндэстний түүхийн эх бүтээлүүдээс иш аван монгол бөхийн түүхэн хөгжилтэй холбогдуулан авч үзсэн байна.

Бөх гэдэг ойлголт юу вэ? Гэсэн асуултад хариулт өгөх эрмэлзлэлийг зохиогчид өмнөө тавьж, “Бөх гэдэг нь бөх бат, их бяр чадал, хурц ухаан, хурдан хөдөлгөөн, самбаа зориг, товчоор эр хүний оюун ухаан, биеийн хүч тамирын нийлбэр цогцыг хамтад нь илэрхийлнэ” хэмээн тодорхойлолт өгсөн агаад энэ тухайд У.Загдсүрэн /1969/ “бөх гэдэг ойлголт бол угтаа хүний бяр чадлын онцгшой нэгэн илрэл болсон бөх бат, эрэлхэг дайчин гэсэн утга санаа” гэж тодорхойлсон байна.

Магадгүй эдгээр нөхдийн бөх гэдэг нэр томъёо, ухагдахууны талаар өгсөн энэ мэт томъёолол тодорхойлолт нь бөхийн үүсэл язгуурын тухайд бөх судлалын утга зохиолд анхны оролдлого байж болзошгүй бөгөөд үүнийг цаашид мэргэн түмэн нарийвчлан авч үзэх нь лавтай буй заа.

Түүхч Баяраа /1993/ “Монгол бөхийн хөгжлийн түүхэн уламжлал, барилдааны төрөл ялгаа” гэсэн томоохон өгүүлэл нийтэлж монгол үндэстний хүчит бөхийн барилдаан олон мянган жилийн түүхэн уламжлалтай бөгөөд монгол олон аймаг 13-р зууны үед эзэн богд Чингис хааны хүчит гарын дор нэгдэн нягтарч туурга тусгаар улсаа байгуулж..., нийт монгол угсаатныг хамарсан том том наадам хийж олон омог аймгийн баатар хүчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин өрсөлдөж, хурдан хүлэг морио уралдуулж наадан цэнгэдэг байсан.

Бүх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн наадам болой хэмээн тэмдэглэж энэ үед монгол бөхийн барилаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүдтэй барилдаж, байсан тухай сонирхолтой баримт гаргаж улмаар монголын хаадын хагарал тэмцэл нь монгол бөхийн нэгдмэл чанарыг алдагдуулж өөр хоорондоо ялгаа бүхий барилдааны өвөрмөц төрлүүд үүсэхэд хүргэсэн гэж дүгнэсэн байна. Үүний уг учир шалтгаан гэвэл монгол бөхийн талаарх мэдээ занги харьцангуй хомс байгаад оршино.

Монголыг судлах явдалд дэлхий дахины бичгийн мэргэд бүр Хүннү гүрний үеэс анхаарал тавьж, Хятад, Персийн эртний сурвалж бичгээс авахуулаад Чингисийн их гүрэн түүний залгамж хаадын үе бүхэлдээ түүнчлэн XШ, XIX, XX зууны үед олон тооны бүтээл туурвил гарч байсан хэдий авч эрдэмтэн, судлаачид монгол үндэстний нийгэм, төрийн байгуулал, гадаад, дотоод бодлого цэрэг, арми, байлдан дагуулалд хамаг анхаарлаа төвлөрүүлж байсны улмаас Монголын соёл, ялангуяа монгол үндэстний баяр наадам, уралдаан тэмцээн, бөхийн барилдаан энэ бүхэн үндсэндээ хийдэн орхигдож ирсэн бололтой.

Энэ бол Монгол бөхийн үүсэл, түүхэн хөгжлийн талаар бүрэн төгс, дэлгэрэнгүй мэдээ занги монголын түүхийн тулгуур бүтээлүүдээс авахуулаад олон төрөл судлал шинжлэлийн бүтээл туурвилд ховор хомс байгаагийн нэгэн шалтгаан юм. Хоёр дахь учир шалтгаан гэвэл монголчууд бид эдүгээ иртэл монгол үндэстнийхээ гайхамшигт нэгэн соёл, хүмүүн төрөлхтөний спортын сан хөмрөгт бүтээж буй болгосон хувь Монгол үндэстнийхээ бөхийн спортыг эрдэм судлалын хүрээнд тусгайлан авч үзэж шинжлэн судлах талаар тун ч бага анхаарч ирсэн явдал гэж үзүүштэй аж.

Монгол бөхийн үүсэл хөгжил: Монгол бөхийн үүсэл, түүний түүхэн хөгжил нь Монгол нутаг дээр оршин аж төрж ирсэн нэн эртний хүн төрөлхтөн, бүр хэт хуучин чулуун зэвсэгтэн, түүнээс уламжлан үүсэж, бүрэлдсэн Монгол үндэстний түүхэн хөгжил, тэдгээрийн аж төрөл, нийгмийн харилцааны бодит тусгал мөн. Я.Цэвэл /1951/ эрт балар цагийн хүмүүс ан гөрөө намнаж, араатан хортонтой тэмцэлдэх байдалд байнга өртөж үүнээс үүдэн эрийн чадлыг сонгох сорилт хийх шаардлагатай болсон гэж үзсэн ба Г.Эрдэнэ /1992/ эрт балар цагийн хүмүүс омог, бүлээрээ анд гарч, эр бие чадлын хүчээр хүнс хоол олж идэж байжээ. Тэд анд гарахын өмнө мэргэ, онох, хоорондоо ноцолдох /барилдах/ зэргээр тэмцэлдээн хийж давамгайлсан эр авлагчдын толгойлогч болдог байсан. Ангийн олз болоод баяр хөөр болон ан араатан дүрслэн дэвж, цовхорч, ноцолдож байснаар бөхийн барилдааны эх тавигдсан хэмээжээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл хөнжлийн уулын нэгэн элгэн хаданд барилдаж буй хоёр хүний зураг байгааг Л.Батчулуун /1998/ олж “Урлах эрдэм” цувралд нийтэлсэн байна. Эл зургаас үзвэл барилдаж буй хоёр хүн чармай нүцгэн агаад нэг нь үсээ овоолж боожээ. Зохиогчийн өгүүлснээр уг бүлэг зургийн баруун дээд талд зэргэлж байрласан олон хүнийг жижгээр, барилдаж буй хоёр хүнийг тэрхүү элгэн хадны энгээр маш том дүрсэлсэн аж. Л.Батчулуун энэ зургийн үйлдэгдсэн байж болох цаг хугацааг хүрлийн өмнөх үед хамаарна гэж үзсэн байна. Барилдаж буй хоёр хүн чармай нүцгэн байгааг иш үндэс болгох ахул элэр эртний өвөг хүмүүн төрөлхтөн ан амьтны арьсаар бие эрхтнээ хааж хамгаалах болсон тэр цаг үеэс өмнө эртнийх байж болох мэт.

Зохиогч уг өгүүлэлдээ уг зургийг барилдаж буй хоёр бөх гэж үзсэн бөгөөд чингэвэл монгол бөхийн үүссэн тэр цаг хугацаа өдгөө бид бүхний таамаглаж буй хоёр мянгаад жил биш түүнээс хэд дахин эрт гэдгийн гэрч уг сүг зураг болох амой. Ер нь Монгол бөхийн анхны үүсэл, гарлын тухайд иймэрхүү санааг Ж.Дамдин /1971/ Ц.Шагдаргочоо /1960/ Д.Гонгор /1978/ нарын зэрэг олон хүн өөрийн бүтээл, туурвилдаа илэрхийлсэн байдаг.

Мөн түүнчлэн Монгол бөхийн үүсэл гарлыг Л.Ням-Осор, Батсүх /1989/ Г.Эрдэнэ /1992/ Я.Цэвэл болон бусад нилээд нөхөд өвөг Монголчууд зэрэг ан араатанг барьж адуулан маллах, сургаж номхруулах, уналга эдэлгээнд хэрэглэх зэрэг хөдөлмөрийн явцтай холбон үзсэн байдаг бөгөөд ийм ойлголт монголчуудын дунд түгээмэл юм. Хэдийвээр энэ бүхнийг батлах түүх, археологийн бодитой баримт нотолгоог дээр дурдсан хүмүүс бүтээл туурвилдаа гарган тавиагүй боловч Монгол бөхийн үүсэл, түүний түүхэн хөгжил монгол нутаг дээр оршин аж төрж ирсэн өнө эртний хүн төрөлхтөн, түүнээс уламжлан үүсэж бүрэлдсэн Монгол туургатны түүхэн хөгжил, тэдгээрийн аж төрлийн бодит тусгал мөн болох тул зарчмын хувьд дээрх үндэслэл, таамаглалыг хүлээн зөвшөөрөх нь зүй болой. Тэгэхдээ бидний хувьд Монгол бөхийн анхны үүслийг ийнхүү өнө эртний хүмүүсийн ахуй нөхцөл, аж төрөлтэй холбон үзэх явдлыг зөвшөөрөх атлаа Монгол бөх гэгч спорт зөвхөн барилдаан ноцолдоон бус спорт, соёл, зан үйлийн олон талыг өөртөө агуулсан цогц соёл болон бүрэлдсэн тухай асуудлыг түрүү үеийн монголчуудтай гол нь холбон үзэх саналтай байгаа болно.

Түрүү үеийн монголчууд гэдгийг манай эриний өмнөх III, II зуунд өдгөө цагийн Монгол нутаг дээр бүрэлдэн тогтсон Хүннү, манай эриний П-ҮI зуунд Хүннү гүрнийг залгамжлан буй болсон Сүмбэ улсыг түрүү үеийн монголчууд гэж үзэж байна. Эдгээр угсаатан эртний монголчууд мөн боловч тэр үед монгол гэдэг нэрээр нэрлэгдэж байгаагүй учир ийнхүү түрүү үеийн монголчууд гэх утгаар хэрэглэгдэж байна хэмээн доктор Г.Сүхбаатар тодотгосон болой.

Түрүү үеийн монголчууд хэмээн нэрлэгдэх Хүннү гүрэн болон түүнийг залгамжилсан улс орнуудын түүхэн үед холбогдох тод томруун баримт Монгол үндэстний бөхийн тухайд хомс хэдийч “Хүннү аймгийн овгийн тэргүүнүүд шинэ оны тэргүүн, зуны эхэн сард Луут хотын Шаньюйн ордонд хуран цугларч өвгөдийн шарил, тэнгэр газрын тахилга, тайлга хийж бөх барилдуулж наадах заншил тогтсон байсан тухай”, “Сяньби айигийн дараахи Монгол нутагт оршин амьдарч байсан IV зууны Табовэй улсын Табогуй, 395 онд “Хуанди хаанд”,ҮI зууны Тюргийн хаант улсын Түмэн, 745- 840 оны Уйгарын хаант улсын Моюнчур, XII зууны Кидан гүрний тэргүүлэгчид хаанд өргөмжлөгдөх хийгээд Табо Вэй Пинчен, Уйгар улс Хар балгас хотыг улсын нийслэл болгох үйлдлийг тохиолдуулан том баяр хийж бөх барилдуулж түрүүлсэн бөхөд “Хаан” цол олгож байсан тухай Тан улсын тэмдэглэл, Ляо /Кидан/ улсын шаштирд тэмдэглэсэн баримт байдаг гэж Г.Эрдэнэ /1992/ өөрийн бүтээлд бичсэн байна.

Монгол үндэстэн, түүний нүүдлийн соёл иргэншлээр аж төрж ирсэн амьдралын хэвшил, Төв Азийн байгалийн өвөрмөц нөхцөл нь манай ард түмний оюуны соёл, үүсэн буй болж, өөрчлөгдөн хөгжиж, эдүгээ цагийн өнгө төрхөө олоход үндсэн суурь болж байсан бөгөөд чухамхүү энэ ул суурин дээр Монгол үндэстний эрийн гурван наадам үүсэж, улс үндэстний нийгмийн хувирал, түүхэн хөгжлийн аясаар өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн байна.

Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байсан
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин уулс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байсан монгол язгууртны нэг түүхэн үе эцэслэж барс жил буюу 1206 онд суут Чингис хаан монгол нутаг дахь олон омог, аймаг, ханлигийг нэгтгэн их монгол улс байгуулсан явдал монгол угсаатны омог, аймаг, ханлигт хамаарч байсан бөхчүүд, эрэмгий дайчин эрчүүд нэг гэрт нэгдэх тааламжтай нөхцөл буй болгосон нь уг чанартаа монгол бөхийн түүхэн хөгжилд нэгэн шинэ үе шат болжээ хэмээн үзэх үндэстэй байна.

Эзэн богд Чингис дөчин жилийн дотор дэлхийн их гүрнийг байгуулсан төдийгүй тэр хүчирхэг гүрэн 150 гаруй жил оршин тогтнож монгол угсаатны соёл иргэншилд асар их дэвшилт гаргасан агаад энэ түүхэн үед нийт монгол угсаатныг хамарсан том том наадам болж олон омог аймгийн баатар хүчит эрс хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин өрсөлдөж, хурдан хүлэг морио уралдуулж наадан цэнгэдэг байсан бөгөөд бүх нийтийг хамарсан ийм том наадмууд гэвэл Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигайд хийсэн наадам, Жамуха Чингис хоёр Даланболжунд байлдаж Чингис дийлдэн Ононы зээрэн хавцалд шахагдсан хүнд үед Жамухын талд байсан олон омог, аймаг Жамухаас салж Чингис хааны талд ирсэн явдалд Чингис хаан нэн баярлаж Ононы шугуйд их баяр хурим хийж, тэр хуримыг манай талаас (Чингисийн тал) Бэлтгүтэй засаад, Чингис ханы морийг барьж, Жүрхиний талаас Бүри бөх зассан наадам болон 1222 онд дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам гэж улсын чанартай их наадам хийж байсан зэргийг энд дурьдалтай.

Бас Чингис хааныг насан эцэс болсны дараа 1228 онд Шаргачин үхэр жил түүний хөвгүүдийн хувь оногдсон улс бүрийн төлөөлөгчдийн хурал Чингисийн төрсөн газарт болж Өгөдэйг /1186-1241/ “Монголын хаанд”, хожим монголын их гүрнийг сэргээн босгохыг чармайсан Батмөнх /1464-1543/хааныг улсын хаанд өргөмжлөхөд зориулсан найр, эрийн гурван наадам үйлдсэн тухай Г.Эрдэнэ “Барилдааны ур” /1992/ номондоо баримт гарган дурьдсан байна.

Монголын түүхийн тулгуур бичиг зохиолын дотроос Монгол бөхтэй холбогдсон мэдээ зангиар хамгийн баялаг нь хийгээд нууц товчоонд өгүүлж буй баримт дотроос нэн тод томруун хэсгийг энд хуулан нуршлаа хэмээн зэмлэгдэхээс үл эмээн ишлэл авлаа. “Монголын нууц товчоо”-ны 4-р бүлгийг 131-д: “Бэлгүтэй үргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж гараа нүцгэлэн явах бүлгээ”,”Чингис хаан нэгэн өдөр /МНТ.140/ Бүри бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүри бөх Жүрхэнд байсан билээ. Бүри бөх урьд нь Бэлгүтэйг өрөөсөн гараараа барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ.” Бүри бөх улсын нэртэй бөх байсан. Энэ удаа Бүри бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв.

Бэлтгүтэй Бүри бөхийг арай гэж мөрлөн дарж сайр бүсэн дээр гараад Чингис хааныг нүдээр хялам хийн харвал Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс нь угзран татаж нуруугий нь хугалав. Бүри бөх нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: “бэлгүтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргалж зориуд унаад амиа алдав би” гээд үхэв. Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв” хэмээжээ.

Монголын нууц товчооноос ишлэл татсан энэхүү хэсэг Монгол үндэсний бөхийн түүхийн эзэн богд Чингис хааны үе буюу XII зуунд Монгол үндэсний бөх ямархуу төвшинд, ямар төрх төлөвтэй байсан тухай нэн тодорхой ойлгоц авч болох олон тооны үнэ цэнэтэй баримт нотолгоо, эх сурвалж өгч байгааг уншигч түмэн бэлхнээ анзаарах нь лавтай. Хэдий тийм боловч зохиогчид энэ талаар өөрсдийн ажиглалт, санал дүгнэлтээ өгүүлэх нь илүүц биш буйзаа.

Нэг. Чингис хааны хаанчлалын үе XII зууны эх гэхэд бөх хүн нийгэм төрд асар их нэр хүнд үүрэг рольтой байж бөх биш хүмүүсээс нэгэнт ялгаран гарсан үе гэж хэлж болохоор байна. Энэ санаа Чингис хааны санаачлагаар Буга Сочигаад хийж буй их хуримыг бөх Бэлгүтэй, Бүри нараар засуулж байгааг үндэс болгохын гадна XII зууны төр улсад бөх хүн түрүү үеийн Монголын омог, аймаг, ханлигийн тэргүүн Мофе, Мохэйн эрх үүрэг, зэрэг зиндааг ямар нэг хэмжээгээр уламжлан хадгалж байсан талтай бишүү гэсэн бодол төрж болох байна.

Хоёр. Бөх хүн, бөхийн барилдаан эзэн, төрийн эрх ашигт үйлчилж эсрэг тэсрэг хүч нэг нь нөгөөгөө дарах хэрэгсэл байсан бололтой. Чингис хаан чухам ийм арга хэрэгслийг ашиглан хамаг монголын хэмээх Хабул хаан ахмад хөвүүндээ өөрийн харъяат иргэдийн дотроос:
Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шүүстэй
Уушгиндаа ууртай
Урууландаа хилэнтэй
Хүчит бөх ба эрдэмт эрсийг ялган өгч уур омогтой чанга зүрхтэй хүмүүсийг нэгтгэж ийнхүү Жүрхэн овогтон бүрэлдэн явдал Чингис хаанд нэн осолтой байсан тул овгийн ноён нуруу болох Бүри бөхийг Бэлгүтэйгээр алуулсан байж болох талтай. Энэ тухайд холбогдох өөр баримтууд дурьдвал Монголын нууц товчооны 203-р талд “Отчигин Хонхотоны Тэвтэнгэртэй эвдрэлцэн доромжлуулсан тухай Чингис хаанд мэдүүлэхэд Чингис хаан Отчигинд өгүүлрүүн: Тэвтэнгэр одоо ирнэ өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд гэв”

Чингээд тэр агшинд Тэвтэнгэр хүрэлцэн ирэхэд “...Чингис хаан өгүүлрүүн:”Гадагш гарч бүх хүчээ тэмцэгтүн” гэв. Отчигин Тэвтэнгэрийг чирч гаргахад урьдаас бэлтгэсэн гурван бөх угтаж Тэвтэнгэрийн нурууг хугалж алав” хэмээсэн буй дээр номч Лувсанданзангийн “Алтан товчид” Хасарын хав, Бэлгүтэйн бөх хүчээр таван өнгө, дөрвөн харь улсыг эрхэндээ оруулав гэсэн нэгэн баримт бас байна. Гурав. Тэр үед бөхийн барилдаанд цэрэг дайны тулалдааны талбарын ёс суртахуун хадгалагдаж ялсан бөх нь ялагдсан бөхөө алсан байхад ерийн зүйл мэт үздэг байсан юм уу гэлтэй ойлголтыг “Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв”/МНТ.140-р тал/ гэсэн баримт төрүүлж байна. Дөрөв. Түүхэн үеийн энэ агшинд бөх, бөхийн барилдаан одоогийнх шиг зохион байгуулалт, журам горимтой бус тухайн тохиолдодл өмссөн дээл, хувцастайгаа хоёр талаас гараад барилдчихдаг байж гэлтэй бөгөөд бөхийн зодог шуудаг, малгай гутал гэхчилэн тусгай өмсгөл байгаагүй бололтой хэмээн үзэх учгийг “Чингис хаан нэгэн өдөр Бүри бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв,...Бэлгүтэй үргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нүцгэн гаргаж явах бүлгээ”/МНТ.131/ гэсэн эдгээр зүйл өгч байна.

Гэхдээ манай тооллын өмнөх IҮ зууны үед Хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг туламлан өвчиж, элдэж хийсэн өмсгөлтэй байсан тухай дурьдаад ҮIII зууны эхэнд одоогийн хэрэглэж байгаа зодог шуудаг бий болсон байна гэж Г.Эрдэнэ нотолсон байх агаад үүнийгээ чухам ямар эх үндсээс авснаа дурьдсангүй. Тав. Монгол бөхийн барилдаан мөн тэр цагт эдүгээ үеийнхтэй адил гарын барьц, хөлийн мэх чөлөөтэй байсан боловч заавал бүтэн биеэр нь унагаж, унасан бөхөд босох бололцоо өгөлгүй дарсан тохиолдолд ялалт ялагдлыг тооцдог байсан болов уу гэсэн санааг “Бүри бөх урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах байсан бүлгээ”, “Бэлгүтэй Бүри бөхийг арай гэж мөрлөн дарж...” гэсэн энэ хоёр баримт өгч байна.

Зургаа. Чингисийн хаанчлалын үед монгол гүрэн даяар бөхийн барилдаан өргөн дэлгэр байсныг тэр цагт болж байсан том том наадмууд гэрчлэхийг зэрэгцээ энд ишлэл авсан хэсэгт “Бэлгүтэй үргэлж барилдах тул” гэсэн зүйл энэхүү санааг давхар нотолж улам тодотгож байгаа бөгөөд тэр цаг монгол бөхийн хөгжилд шинэ үе болж бөхийн барилдаан үргэлж болдог байсан хэдий ч эдүгээ цагт хэрэглэж байгаа монгол бөхийн цол чимэг XIII зуунд зууны үед байсангүй гэдэг таамаглалыг хийж болох талтай агаад харин онцгой шалгарч товойсон бөхөд “Улсын бөх” хэмээх алдар хүртээдэг байсныг “Улсын бөх Бүри бөх ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв” гэсэн баримт хэлж байна.

Монгол бөхийн үүсэл, түүхэн хөгжлийн асуудлыг сонирхон эх түүхийн тулгуур бичиг зохиолын зарим нэгийг хэр хэмжээгээрээ бэдрэх явцад анхаарал татсан нэгэн зүйл бол Монгол бөхийн үүсэл гарал, түүхэн хөгжил, монгол язгууртны цэргийн үйл хэрэгтэй нягт холбоо бүхий болох нь ажиглагдсан явдал юм.

Эртний монгол овог бүр эр чадалтай хүмүүсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийг “Турхаг”, “Хэвтүүл”, “Баатрууд” гэх зэргээр нэрлэн овгийн толгойлогчид тэдэнд хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байсан ба туг тахих, цэргийн сүр хүчийг бадруулах, аян дайнд мордох буюу тулалдаанаас бууж ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулах наадам хийдэг байсан зэрэг баримт болон “Хасарын хав, Бэлгүтэй бөхийн хүчээр таван өнгө, дөрвөн харь улсыг эрхэндээ оруулж”, “Мандухай цэцэн хатан нэгэн удаагийн ширүүн тулалдааны үед мориноос халихад Барагуд омгийн бөх Сайнсайхан, Балгачны бөх Баян, Асудын бөх Батболд моринд нь түшин мордуулсан” хийгээд Чингис хаан “Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Хубилай чи, цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай” хэмээн зарлиг болгосон, манай тооллын XII,XIII зуунд овог, аймгууд өөрийн гэсэн бөхтэй байсан хийгээд овог, аймгийн толгойлогчид, “Баатрын бөхчүүд” гэсэн нөхөр цэрэгтэй байсан ажгуу. Энэ бүх мэдээ занги монгол бөхийн үүсэл хөгжил монгол угсаатны цэргийн үйл хэрэг салшгүй холбоотой төдийгүй монгол цэргийн гурван эрдэм яван явсаар монгол үндэстний түүхийн эрхийг даган эрийн гурван наадам болон уламжлагдсан байна гэж үзэх үндэс болж байна.

Чингэвэл “Монгочуудын цэргийн эрдэм ухаан.....бараг 2000 жилийн уламжлалтай” агаад “Хүннү нарын цэргийн эрдэм, ёс дэглэмийг уламжлан авсан гэвэл монгол бөхийн эх үүсэл үүн лугаа ижил өнө эртний болох нь ойлгогдож байна. Монгол үндэстний бөхийн соёл цэргийн үйл, эрдэм ухаантай нэгэн эх язгууртай бөгөөд түүний тодорхой ул мөрийг одоо цагт иртэл уламжлан хадгалж байгаа монгол бөхийн нэг салбар төрөл бол Өвөр монгол бөх байж болох талтай.

БНХАУ-ыг тунхагласны тунхагласны 10 жилийн ойн баярт уригдан очиж Өвөр Монгол бөхчүүдтэй барилдаж байсан улсын арслан Ц.Бадамсэрээжидийн өгүүлж байгаагаар, Өвөр монгол бөхийн зодог нь булигаар хоёр давхарлаж хийгээд зодогны ширээсний оронд дөрвөн хуруу хэр өргөн эгнээгээр том том метал товруу шигтгэн бэхэлж, далбааны ар зоон дагуу мөнгөөр хийж үнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтас хадсан байдаг. Зодогны ханцуй тохойнд хүрэхгүй богино, мөн товруу бэхэлгээтэй. Ийм учир Өвөр Монгол бөхийн зодог маш хүнд, нугалж эвхэх аргагүй, хатуу даргар, ер нь дээр үеийн баатар цэрэг эрсийн хөө хуягтай нэн төстэй зүйл бөлгөө. Харин Өвөр Монгол бөхөд шуудаг байхгүй, шуудагны оронд олон метр цагаан ямбуу оруулж хийсэн өвдөгнөөс дээш их хуниас бүхий халхгар богино өмд өмсөнө. Гутал нь монгол маягийн атлаа мохоо тугдгар хоншоортой, угалз хээрээг их чимсэн, хоёр шагайнд малын шагайны хэр төмөр товх хадаж, шилбээ дагуулан оймс, гутлын түрий хоёрын завсар хулс хавчуулж бэхэлгээ хийсэн байна. Малын шагайны хэр төмөр товх хадаж, шилбээ дагуулан оймс, гутлын түрий хоёрын завсар хулс хавчуулж бэхэлгээ хийсэн байна.

Бөхийн гарын дэвээ нь хоёр хөлөө урагш дээд дээр өшигчин, хоёр гараа ар тийш савсан янзтай үсэрч цовхчино. Барилдааны тухайд хөлд нь хөлийн мэх , цээжинд нь гарын мэх хийдэг бөгөөд гар мэхийг хөлд хийх хориотой. Бөхдөө барилдаанд түрүүлсний тоогоор хүзүүнд нь янз бүрийг өнгөтэй даавуун тууз зүүх ба олон удаа түрүүлж онцгой шалгарсан бөхөд “Бүх хятад даяар бярлагтан” цол олгодог байна.

Энэ бүх байдлаас үзвэл монгол туургатны бөх, бөхийн барилдаан дотроо Өвөр Монгол бөх, Монгол үндэстний бөхийн үүсэл, язгуур, түүний хөгжлийн нэн эртний зарим шинжийг одоо хүртэл өөртөө уламжлан хадгалсаар байгаа нэгэн төрөл юм гэж үзэх хэд хэдэн үндэс байна.

Тухайлбал Өвөр Монгол бөхийн зодог эртний монгол цэрэг баатар дайчин эрсийн хуяг, хамгаалалтын шинж төрхийг агуулж байгаа бөгөөд өмдний тухайд ч энэ санааг бас хамааруулж болох ба Монголын нууц товчоонд: Хар Тэмүжин тэр,
Хамаг биедээ цөм,
Шөвөг хатгах зайгүй,
Шөвөг төмөр өмсөж,
Зүү шивэх зайгүй,
Зүймэл хуяг өмсөж гэж буйн дээр түүхч Д. Баярын /1993/ өгүүлснээр, Өвөр Монгол бөхчүүд өмдний гадна талд “Туухуу” хэмээх өвдөгний хамгаалалт хэрэглэх ба ийм “Туухуу” хамгаалалт Ноён ууланд малтсан Хүннүгийн булшнаас гарсан аж.

Ийм болохоор монгол язгууртны бөх, бөхийн барилдаан монгол үндэстний цэргийн эрдэм үйлс хоёр угсаа гарал ижил болохын бас нэгэн баталгаа энэ мөн буйзаа. Үүний нөгөө талаар эдүгээ цагийн Өвөр Монгол бөх Чингис хааны үе буюу XII зуунд байсан монгол бөхийн журам, ёс жаягийн зарим зүйлийг ч хадгалж байгаа байж болзошгүй. Учир юу гэвэл, нэгд:”Бүри бөх урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад...”/МНТ.140/ гэсэн зүйл Өвөр Монгол бөхийн хөл мэхийг хөлд, гар мэхийг гарт хийдэг энэ журам хоёр язгуур нэгэн холбоотой байж болох ба хоёрт:”Бүх Хятад даяар бярлагтан” хэмээх цол чухамдаа Бүри бөхөд олгож байсан “Улсын бөх” гэсэн алдартай утга тун ойр байгаа хийгээд бас манай монголын “Даян аварга”, “Улс даяр дуурсагдах” гэхчилэн бөхийн цол чимэг ч уг үндэс нэгтэй байж болох талтай.

Эзэн богд Чингис хаан өргөн хэмжээний байлдан дагуулал хийж, дундад ба умард хятад өмнөд Сибир, дундад азийн ихэнх нутаг, өвөр Кавказын тал хувийг багтаасан их гүрнийг байгуулсан агаад байлдан дагуулсан газар орнуудаа хөвүүд, ах дүү нартаа хуваан эзэмшүүлсэн аж.

“Ахмад хөвүүн Зүчид Эрчис мөрнөөс баруун тийш нутаг, Хорезм, Ижил мөрний бүсийн бүх нутаг, хоёр дахь хөвүүн Цагаадайд Тэнгэр уулын Уйгурын хаант улс, Или, Чу ба Таласын хөндийнүүд, Трасоксани, Чингисийн хаан орыг эзэлсэн гурав дахь хөвүүн Өгөдэйд Ижил, Хар эрчис, Урунчу, Ховог зэрэг гол мөрний сав газрууд, Тулуйд отгон хөвүүн эцгийн гал голомтыг эзэмшдэг заншил ёсоор Онон, Хэрлэн, Туул гурван голын язгуур Монгол аймгийн нутгийг эзэмшүүлжээ. ”

Монгол гүрний түүхийн энэ үес тус гүрнийг олон улс үндэстний аварга том эзэнт улс болгосон бөгөөд ийм нөхцөл байдал нь монгол үндэстний соёл, зан заншил, эзэнт гүрний хүрээн доторхи янз бүрийн улс үндэстний соёл, зан заншилтай сүлэлдэн баяжих тийм бололцоог буй болгосон хийгээд энэ бас монгол бөхийн соёлыг олон үндэстний хэмжээнд боловсрон хөгжих нэгэн шинэ үе болсон гэж үзэж байна. Персийн түүхч Рашид-Ад-Дин “Өгөөдэй хаан бөх үзэх тун дуртай байсан ба эхэндээ монгол бөхтэй Кипчак, Хятадын бөх барилддаг байснаа хожим Персийн бөхчүүдийн тухай мэддэг болж хааны зарлигаар Ираны Хамадан Мужаас 32 хүчит бөх өртөөгөөр Хархорум хотод ирүүлэн Жалайр омгийн бөхчүүдтэй хүч сориулсан тухай “Сударын чуулган”-даа өгүүлснийг Д.Баяр “Монгол бөхийн хөгжлийн түүхэн уламжлал, барилдааны төрөл ялгаа” өгүүлэлдээ иш татсан бөгөөд Ираны бөхчүүд ингэж ирж барилдахдаа арьсан шуумаг өмсөж байжээ.

Өгөдэй хаан Харосаныг эзэлснийхээ дараа тэр нутгийн сайн бөхчүүдийг өөрийн ордондоо авчруулж барилдуулахад хааны ордны бүх бөхчүүдийг хаясан тажикийн Фила гэдэг хүчит нэгэн бөхийг их үнэлэн үлэмж мөнгөн шан өгч байсан ба нилээд тооны сайн бөхчүүдийг өөрийнхөө өргөөнд байнга байлгадаг байсан зэрэг түүхэн баримт цөөхөн биш юм.

Энд бараг домог гэлтэй нэгэн сонин түүх өгүүлбэл: Өгөөдэй хааны таалалд бөх Фила нэн нийцсэн тул хаан нэгэн үзэсгэлэн төгөлдөр охинд зарлиг болгож чи тэр Фила гэдэг залуу бөхөөс хүүхэдтэй бол гэжээ. Чингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хаан охиныг ирүүлж хэрхсэн тухай асуувал тэр хүн ер надтай хавьтсангүй гэвэл хаан мөнхүү Филаг дуудаж учрыг лавлахад Фила ийнхүү хариулсан ажээ. Хаан минь таны хишигт багтаж сайн бөх хэвээр байх учиртай. Хэрэв би бүсгүй хүнд хавьтвал олигтой барилдаж үл чадна хэмээжээ. Өгөөдэй хаан түүнд чи зөвхөн сайн барилдах нь гол биш бөх удмаа бидэнд үлдээх ёстой гэж хэлж байсныг Ираны нэрт түүхч Рашид-Ад-Дин “Сударын чуулган” хэмээх бүтээлдээ өгүүлжээ.

Энэ баримт юу гэрчлэнэ вэ? Гэвэл тэр үеийн Монголын төрд бөхийн спортын тун нарийн ухаантай бодлого байсны нотолгоо гэлтэй. Чингэхлээр Монголын их эзэнт гүрний үед монгол үндэстний баяр наадам, бөхийн барилдаан монгол гүрний дотоод хүрээнээс хальж чухамхүү олон улс үндэстний чанартай болон хөгжсөн явдал монгол бөхийн түүхэн хөгжилд үнэхээр олон талаар нөлөөлсөн цоо шинэ үе болсон гарцаагүй бөгөөд ийм байдал XҮШ зуунд ч бас үргэлжлэн, байсан тухай баримт байдаг.

1227 онд их эзэн богд Чингис хаан тэнгэрт халив.

1228 Он буюу хулгана жил Цагаадай Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү Есэнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд, охид, түмний ноёд, мянганы ноён бүгдээр Хэрлэнгийн хөдөө арал /одоогийн Баян-Улаан/-д хурж Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгөөдэйг хаан өргөмжлөв.

Чингис хаан насан өөд болохдоо “миний амьдад зөөн зонхилон хураасан улсыг минь бүү зовоогтун” хэмээн гэрээсэлж Өгөөдэй хаан “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё, хөлий нь хөсөр гарыг нь газар тавиулж жаргуулъя хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно” гэж андгайлсан ажгуу.

Монгол үндэстний түүхийн энэ үе дэлхий ертөнцийг хэрэн хэсэж дайн дажин хийхээс эзэн Чингисийн байгуулсан олон улс үндэстний гүрэн улсыг төвхнүүлэн энх түвшин аж байдалд шилжих эргэлт байсан болохоор монгол түмний соёл, иргэншил хөгжин боловсрох таатай нөхцөл бүрэлдсэн хэрэг хэмээн үзүүштэй. Өгөөдэй хааны орыг 28 жилийн дараа 1256 онд Хубилай хаан эзлэн сууж 40 гаруй жил төр барьсан агаад энэ хугацаанд Наян хаантай дайтсаныг эс тооцвол үндсэндээ энх түвшин он жилүүд байжээ.

“Монголын нууц товчоо”, “Алтан товч”/Лувсанданзан/, “Орчлонгийн элдэв сонин”,/Марко Поло/, “Судрын чуулган” /Рашид-Ад-Дин/ зэрэг монголын түүхийн сурвалж бичиг сударт хаан Өгөөдэй, Хубилай нарын хаанчлалын үеийн монголын нийгэм, төрийн хэргийн тухай өргөн дэлгэр мэдээ занги байдаг боловч монгол үндэстний эрийн гурван наадам, тэр дундаа монгол бөх, бөхийн барилдааны тухай өгүүлсэн зүйл Чингис хааны үе, түүнээс ч урагших үетэй жишихэд тун ховор хомс байгаа нь халаглалтай агаад үүний учир шалтгаан бол зохиогчийн бодож нэгэнт, дээр өгүүлснээр монгол үндэстний түүхийн энэ үеийг судалж, сурвалжилсан эрдэмтэн, судлаачид, монгол гүрний гадаад, дотоод бодлого, нийгэм төрийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаа, эдийн засгийн амьдрал, цэрэг дайны явдалд хамаг анхаарлаа төвлөрүүлж, соёл, боловсрол, спорт, найр наадам, зэргийг судалж сурвалжлахыг хойш тавьснаас шалтгаалсан болохоос монгол үндэстний найр наадам, тэр дундаа бөх бөхийн спорт орхигдсон үе биш гэж үзэж байна. Учир юу вэ? Гэвэл, Өгөөдэй хаан бөхөд их дуртай байсан хийгээд өргөөндөө олон сайн бөх байлгаж, Хятад, Кипчак, Перс, Иран зэрэг улс үндэстний бөхтэй барилдуулж монгол бөх улс үндэстний хүрээнээс хальж олон улсын чанартай дэлгэрч байсны дээр Хубилай хаан “Хүчитний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулсан” сайн бөх байж, богд Чингисийн зарлигаар цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирах болсон зэрэг эх түүхэнд мөнхөрсөн баримтууд дээр тулгуурлаж үзэхэд монгол үндэстэн байлдан дагууллаас энхжин төвхнөх түүхэн үе эхэлж энэ нь монгол үндэстний эрийн гурван наадам, бөхийн спортыг цэрэг дайны зориулалт, шинж агуулгаас жинхэнэ спорт, наадам цэнгээний шинж агуулгад шилжин хөгжих үндсэн нөхцөл болсон гэж үзэх үндэс байна.

Чингээд зохиогчийн үзэж байгаагаар чухам энэ үед Монгол бөхийн үндсэн дэг жаяг, хувцас хэрэглэл, цол гуншин бүрэлдэн буй болж монгол үндэсний бөх нь зөвхөн барилдаан бус, спорт, соёл, зан үйлсийн бүхэл бүтэн цогц болон хөгжсөн бөгөөд энэ тухай дараачийн бүлэгт дэлгэрэнгүй авч үзэх учиртай болохыг өчмүү. Олон улс, үндэстний монгол их гүрэн цааш цаашдаа суларч дотоод гадаадын хүчин зүйлийн эрхээр задарч, хаад ноёдын хооронд эвдрэлдэн тэмцэлдэх явдал газар авч эзэнт гүрний захиргаанд баригдаж байсан улс орнууд салж сарнисан байна. Түүхийн энэ үйл явдал улам гүнзгийрч Монгол үндэстэн эзэнт гүрнээс бусдын хараат Манжид эзлэгдэн дарлагдагч үндэстэн болж ар, өвөр Монгол, Татар, Халимаг гэхчлэн бутарч сарнихад хүргэсэн нь тодорхой.

Монголын үндэстний энэхүү доройтол, бутрал, сарнил монголчуудын нийт хөгжил, соёлд хүчтэй цохилт болж, саад тотгор учруулсан бөгөөд энэ явдал монгол бөхийг тойрч гарсангүй.

Түүхч Д.Баярын /1993/ тэмдэглэснээр “Монголын эзэнт гүрний үед нэгэн дүрэм журмаар нийлж нааддаг байсан эрийн гурван наадам нь монгол орон ар, өвөр, баруун гурван хэсэг болсноор нэгдмэл байдлаа алдаж өөр дүрэм журам, өмсгөл хувцас бүхий гурван төрлийн барилдаан болсон” гэж үзсэнтэй зохиогч санал нийлж байна. Монгол үндэстнийг өөрийн эрхшээлд оруулж, дарлан барьж байхын тулд шарын шашныг Манжийн зүгээс ХҮI зуун гэхэд нэн хүчтэй дэлгэрүүлж дараа, дараагийн зуунд улам хүч авахуулсан явдал Монголын түүхэнд тун эмгэнэлтэй үр дагавар авчирсан хэдий ч Монгол үндэстэн шашны нэг үзэл номлолд нийтээр автсан явдал үндэстний хувьд нь Монголчуудыг бутраан сарниулах харь гүрний бодлогыг даван туулахад нааштай нөлөөлсөн байж болох талтай билээ. Ийм ч учраас ХҮII зууны дунд үе, 1640 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хоёр дахь хүү Занабазарыг халх монголын шарын шашны толгойлогч анхдугаар богдод өргөмжилсөн үйл явдлыг тохиолдуулан хийсэн “Даншиг өргөх” наадмыг манай түүхчид “Халх ойрадын ноёдын чуулганы үзэл санааны дор хийсэн уг эрийн гурван наадам нь монгол угсаатныг үзэл санааны хувьд нэгтгэх нэгэн хүчин зүйл болж өгсөн” хэмээн үзсэн байна.

Одоо цагаар нэрлэх ахул Булган аймгийн Гурван булаг сумын нутаг Ширээ цагаан нуур хэмээх газар Халхын долоон хошууд нийлж энэхүү “Даншиг өргөх” наадмыг хийсэн бөгөөд анхдугаар энэ Даншигийг долоон хошуу нийлж хийсэн тул “Даншиг долоон хошуу наадам” гэж түүхэнд тэмдэглэн нэршиж улмаар улсын хэмжээний нэгдсэн том наадам эдүгээ цагийг иртэл үргэлжлэх эх үүсвэр болсон байна. Даншиг наадмын тухайд Эрдэнэ Шанзавын яамнаас гаргасан нэгэн бичигт “Манай язгуурыг биш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд халхын дөрвөн аймаг бүгдээрээ үг санаа нийлж наадам бэлгэлсээр ирсэн нь он цаг, удах тутам халхчуудын журамлан явах хууль болов гэж заасан буй.”

“Даншиг өргөх” шашны ёс, түүнийг дагалдан хийдэг “Даншиг долоон хошуу наадам” ийнхүү хууль мэт ёс төр болж энэ наадамд дөрвөн аймгийн чуулган дарга, жанжин Хэбэйгээс эхлэн засаг, тайж нар хүртлэх хаад, ноёд нэг ч дуталгүй ирэх бөгөөд ирэхгүй бол хүнд шийтгэл хүлээх тул өөр өөрийн харъяат хошуудаас эд мөнгө, бөх, морь, харваачдыг авч ирэх ёстой /Л.Ням-Осор, Б.Батсүх 1989/ байжээ. Бүх Монгол даяар энэ хуульчлагдсан ёс хатуу мөрдөгдөж эхэндээ Даншиг өргөх наадмыг гурван жилд нэг удаа хийдэг байснаа сүүлдээ жил бүр, зарим жилд “тусгай даншиг”, “бага даншиг” гэхчлэн нэгэн жилд хэд хэдэн удаа хийдэг /С.Зэвсэг 1995/ болсон агаад хаигийн сүүлчийн “Даншиг долоон хошуу наадам” 1912 онд болсон аж. Олон улс үндэстнийг өөртөө захирч байсан Монголын эзэнт их гүрэн унасан төдийгүй Монгол үндэстэн салж сарнисан түүхэн доройтлын үед монголчууд ийнхүү бүгдээр нэгдэн нийлж эрийн гурван наадмаа жил тутам тогтмол хийдэгболсон төдийгүй нэгэн жилд хэдэн удаа хийх болсон явдал монголын нийт аймаг, хошуу, хязгаар нутагт бөхчүүд тодрон гарч бөхийн спорт өргөн дэлгэр хөгжихөд маш хүчтэй нөлөөлсөн болохыг онцлон хэлэх үндэс бий юм.

1640 онд болсон анхны “Даншиг өргөх” наадмаар эх аван уламжлагдсан 300 шахам жил үргэлжилж ХХ зууны эх хүртэл болж байсан энэхүү эрийн гурван их наадам монгол үндэстний бөхийн түүхэн хөгжилд маш олон талтай эерэг нөлөө үзүүлж ирсэн төдий бус монгол үндэстний эрийн гурван наадам нь бөх, морь, харваачдын зөвхөн уралдаан тэмцээн төдийгүй, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц баяр, цэнгээнийхээ хувьд хөгжиж боловсроход хүчтэй нөлөө үзүүлсэн түүхэн ач холбогдолтой юм. “Даншиг өргөх” энэ их наадам монголчуудын эв нэгдэл, үндэсний соёл, спорт болсон эрийн гурван наадам сэргэн хүч авч улмаар монгол үндэсний ухамсар, эх оронч үзэл тэмүүлэл идэвхжих нэн хүчтэй хүчин зүйл болж ирсэнд харь эзэн Манж болгоомжлоход хүрч манжийн хаан ХҮШ зууны эцэс 1778 онд “Монголчуудын наадмыг зөвхөн нутгийн онгон дархан уул овоо тахих наадам болгох” зарлиг гаргаж байжээ. Манжийн хааны энэ зарлиг монголчуудын “Даншиг өргөх” наадмыг зогсоож чадсангүй харин монгол даяар аймаг, хошуу хязгаар нутаг бүхэнд онгон дархан уулын тахилга, тайлага, овооны наадам өргөжин дэлгэрч энэ бүхэнд эрийн гурван наадам болдог байсан ба ингэж наадах явдал 1930-д он хүртэл үргэлжилж бөхчүүд, аймаг, хошуу, нутаг ус бүрд төрөн гарах, монгол үндэсний бөхийн спорт нийт улс үндэсний хэмжээнд дэлгэрэн хөгжих суурь дэвсгэр болсоор ирсэн болой.

Даншиг наадамтай холбогдуулж нэгэн зүйлийг зориуд хэлэх учиртай.

Д.Баяр /1993/ “Халхын анхны богд Өндөр гэгээн гэгдэх Занабазарыг залсны баярт зориулсан даншиг наадам анх удаа 1640 онд болж бөхийн барилдаанд Бөх лам гэдэг хүн түрүүлж, хурдан моринд Банхар донирын ганц морь түрүүлсэн ба эндээс эхлэн түрүүлсэн морь, бөхийг цоллох ёс дэлгэрсэн” хэмээн тэмдэглэсэн буйн зэрэгцээ С.Зэвсэг /1995/ “анхны даншиг өргөх ёслолд зориулсан наадмаас эхлэн бөх, моринд цол олгох болсон хэмээн түүхчид судлаачид тэмдэглэдэг” гэхчилэн монгол бөхийн цол, чимэг анх бий болсон хийгээд морь бөхийг цоллох ёс заншил чухамдаа ХҮП зууны дунд үеэс эхэлсэн хэмээн үзэх бичих явдал байгаа боловч ингэж үзэж байгаа хүмүүс түүнийгээ нотлох тодорхой баримт, түүхэн ишлэл нэгийг ч гаргаж хэлэхгүй байгааг тэмдэглэж монгол бөхийн цол, чимэг, түүнийг дуудах ёс жаяг монгол бөхийн түүхэн хөгжлийн бүр хожим үе ХҮП зуунд биш түүнээс яавч эрт урьд цагт буй болсон байх учиртай гэсэн баримжаа зохиогчийн хувьд байдгийг хэлж ингэж үзэж буйн зарим учрыг үүний өмнө нийтэлсэн нэгэн товхимолдоо хэлсэн хийгээд энэ ботид орох өөр нэгэн хэсэгт арай дэлгэрэгүй өгүүлэх болно. Төр, шашны ёслол хосолсон “Даншиг өргөх” наадмаас гадна “Арван засгийн наадам” гэж бас байжээ.

Богд гэгээнийг хэмжээт эрхэт болгосон боловч хүн ам гүнзгий сүсэг бишрэлтэйг харгалзан 1921 онд түүнд зориулсан арван засгийн наадмыг хийжээ хэмээн Л.НямОсор, Б.Батсүх нар өгүүлээд цааш нь 1819 оноос эхэлсэн арван засгийн 125 удаагийн наадамд Вандан аварга ес дэх удаагаа завсаргүй түрүүлсэн тухай дурьдсан байдаг. Эндээс үзэхүл арван засгийн наадам ХIХ зууны эхэн үед эхэлж 1923 онд эцсийн наадам болсон бөгөөд уг наадам даншиг наадмын нэгэн адил богдод зориулагдсан байсан бололтой.

“Арван засгийн наадам” гэж нэрлэсний учир нь /Г.Эрдэнэ 1992/ анхандаа Түшээт хан аймгийн арван хошуу засгийн ноёдууд нийлж шарын шашны эзэн богд Жавзандамба хутагтад тусгайлан мандал өргөхдөө наадам хийж байсан тул ийнхүү нэрлэсэн бөгөөд 1772 оноос Түшээт хан, Сэцэн хан болон богдын гурван шавь газраас нийлж Богд хан, Хэнтий хан уулын тайлагын наадмыг хамтатган хийдэг болсон авч “Арван засгийн наадам” хэмээх нэр хэвээр үлдсэн аж.

Арван засгийн наадамд зарим үе мянга орчим бөх барилдаж байсан баримт байх боловч ихэнхдээ төвийн нутгийг хамарч шигшигдсэн зуу гаруй бөхчүүд барилддаг байж. Арван засгийн наадам ХХ зууны эхэн үе хүртэл үргэлжилж ардын засгийн наадамтай залгасан байна.

Монгол ардын журамт цэрэг эх орноо Манж, Хятадын эзэмшлээс чөлөөлөх, улмаар феодалын засгийг халж ардын эрхт засаг тогтоох Хувьсгалт үйл хэргийн анхны ялалтыг 1921 оны 3-р сарын 18-нд байгуулж Шивээ хиагтыг чөлөөлсөн ба Нийслэл хүрээг мөн оны 7-р сарын 6-нд чөлөөлж эхэлсэн түүхэн үйл ялдлыг тохиолдуулан Ардын цэргийг анхны наадмыг эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Шивээ хиагтад 1921-7-11-нд хийсэн байна.

Энэ наадмын тухай ардын хувьсгалын партизан, улс төрийн зүтгэлтэн Янжмаа, өөрийн нөхөр бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарт Шивээ хиагт хотоос бичсэн захидалдаа, “Монгол ардын журамт цэрэг, улаан армийн ангиудын хамт нийслэл хүрээг чөлөөлсөн мэдээг аваад Дээд Шивээ хиагтад дайллага болж, Монгол Хиагт хотынхон Салдааз овоогоо тахиж баярын наадам хийлээ” хэмээн дурьджээ.

Монголын ард түмэн эх орноо харийн боолчлолоос чөлөөлөх тэмцлийн анхны ялалтад зориулсан энэхүү наадамд 96 бөх барилдаж, тэр үеийн Эрдэнэ ван Намсрайн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Дугаржав овогтой Дамдин түрүүлж, Бат-Очир гэдэг бөх үзүүрлэсэн байна.

Монголын ард түмэн, ардын журамт цэрэг өөрийн хувьсгалт тэмцлийн анхны ялалтдаа зориулж хийсэн энэ наадам бол Их эзэн богд Чингис хааны үеэс монголчууд дайн тулааны ялалтаа тэмдэглэн баяр наадам хийдэг байсан түүхэн уламжлалыг дагасан утга төгөлдөр баяр байсан бөгөөд Монгол Ардын Намын Төв Хороо Ардын Засгийн газрын тэргүүлэгчид 1922 оны 7-р сарын 29-нд тогтоол гаргаж “Ардын журамт цэрэг нийслэл хүрээг чөлөөлж, Ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны улсыг баярыг жил бүрийн зуны дунд сард тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтоосон” ажээ. Чингэж эдүгээ цагийн төрийн наадмын түүхэн эхлэл тавигдаж Ардын хувьсгалын ой, Ардын цэргийн албан ёсны наадмыг 1922 оны 7-р сарын 11-нд Нийслэл хүрээнд хийж 704 бөх барилдаж тэр цагийн Сайн ноён хан аймгийн Луу гүний хошуу, одоо цагийн Архангай аймгийн Батцэнгэл сумын алдарт бөх Галсанхүүгийн Вандан түрүүлж, Сайн ноён хан аймгийн Цийж вангийн хошуу одоо цагийн Архангай аймгийн Их тамир сумын нэрт бөх Дүйнхэрийн Далантай үзүүрлэсэн байна.

Монгол түмэн хувьсгалт ялалтынхаа баярыг ийнхүү жил бүр тэмдэглэж эрийн гурван наадмаа хийж ирэхдээ 1960-д оныг хүртэл аймаг бүрээс тодрон гарсан орон нутгийн шилдэг бөхчүүдийг Нийслэл хотод хийдэг улсын баяр наадамд урьж оролцуулан 1000 орчим бөх барилдуулдаг байсны гадна аймаг, сум бүр баяр наадам хийж, хүчих бөхчүүдээ барилдуулсаар ирсэн явдал Монгол орон даяар бөхийн спорт өргөн дэлгэр хөгжих нөхцөл болсоор байгаа болно.

Монгол бөхийн спорт 1640 онд болсон анхны даншигаас 1921 онд болсон Ардын цэргийн анхны наадам хүртэл 300 шахам жилийн хугацааны түүхэн зам туулахдаа Өгөөдэй болон Хубилай хааны үед бүрэлдэн бий болсон спорт, соёл, зан үйлийн цогц чанар нь бүх талаар боловсрон хөгжиж эдүгээ цагийн төрх төлөв олсон төдийгүй сонгодог спортын төвшинд хүрсэн хугацаа гэж үзэж байна.

Монгол бөх, бөхийн барилдаан 1921 оны ардын цэргийн анхны наадмаас өнөөдрийг хүртэл 70 гаруй жилийн хөгжлийн зам туулахдаа бөхийн спортын зохион байгуулалт, соёл, гоо сайхны хувьд ихээхэн боловсорч ирсэн болой. Монгол бөх ийнхүү хөгжсөн нь Монгол ардын хувьсгалт нам, Монгол төрийн зүгээс “сур харвах, бөх барилдах, морин спорт зэрэг үндэсний спортыг бүх аргаар дэмжин хөгжүүлэх” бодлого идэвхтэй үйл ажиллагааны үр дүн мөн.

Монгол бөхийн спорт ХХ зуунд зөвхөн зохион байгуулал, дэг жаяг, хувцас хэрэглэл зэргийн хувьд улам хөгжин боловсорсон төдийгүй ХХ зууны II хагасын эхэнд Монгол бөх дэлхийн дэвжээнд гарч манай алдар цуут бөх Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, Даваажав, З.Ойдов нарын олон олон бөхчүүд Олимп, дэлхийн төвшинд Монгол хэмээх алдрыг дуурсгаж монгол улсад чөлөөт, самбо, жүдо гэхчилэн олон улсын бөхийн төрлүүд нэвтрэн орж ирсэн онцлогтой бөгөөд энэ нь нэг талаар монгол бөхийн спорт бусад олон төрөл бөхийн арга мэхээр баяжих, нөгөө талаар монгол бөхийн арга мэх, чөлөөт, самбо, жүдо бөхийн төрөлд нэвтэрч эхлэх нөхцөл болсон байна. Ийнхүү монгол бөх дэлхийн төвшинд гарч бөхийн олон төрөлтэй харилцан нөхцөлдөх болсон явдал ХХ зууны II хагас дахь түүний түүхэн хөгжлийн нэг шинэ үзэгдэл мөн.

Монголд тогтсон ардын төр эрийн гурван наадмаа эрхэмлэн дээдэлж түүний сүр сүлд болсон үндэсний бөхөө хөгжүүлэх явдлыг төрийн бодлогын зиндаанд тавьж хувьсгалт хөгжлийн он жилүүдэд онцгойлон тодорч гарсан хүчит аварга, алдар цуутай бөхчүүдэд төрийн дээд шагнал хүртээдэг болсон нь монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх учиртай нэг асуудал мөн.

Ардын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяа” одонг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор улс даяар “Их Монгол” гэж алдаршсан Хас овогтой Шаравжамц аварга Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяраар анх хүртсэн бөгөөд БНМАУ-ын үндэсний спортын гавъяат мастер цолыг даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян, дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Жигжидийн Мөнхбат, Зэвэгийн Ойдов, Дарийн Дамдин, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нарт хүртээж олон арван бөхөд гавъяат цол олгосон байна.

Монгол үндэсний бөхчүүд нэгэн холбоонд эвлэлдэн нэгдэх явдал дэлхийн дайн дажны аюул нөмөрсөн 1945 онд эх үүсвэрээ тавьж уг холбоог “Үндэсний бөхийн комисс” хэмээн нэрлэж түүнийг Монголын цэргийн нэрд гарсан зүтгэлтэн Армийн генерал, Улсын баатар Батын Дорж толгойлж байсан агаад ХХ зууны сүүлчээр “Үндэсний бөхийн холбоо” болон өргөжиж улмаар ХҮII жарны цагаан морин жил буюу 1990 онд Монголын үндэсний бөхийн “Их эе” хэмээн нэрлэсэн чуулган хийж “Монгол үндэсний бөхийн холбооны дүрэм”, “Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм” гэсэн хоёр баримт бичиг баталсан байна. ХХ зууны II хагас бол манай үндэсний бөхийн цоо шинэ хөгжил өрнөлтийн үе болсон юм.

Энэ үед манай үндэснйи бөх нэгд: үнэнхүү нийт ард түмнйи спорт болсон төдийгүй түүнд монгол түмнйи өсвөр залуу өргөн татагдан орсон үе байв. Тухайлбал 1960 оноос үндэснйи бөхийн улсын аварга, 1965 оноос үндэсний бөхйин өсвөр үеийн аварга шалгаруулах барилдааныг орон даяр жил, жилд зохион байгуулагддаг болсны дээр 1960 оноос эхлэн Улсын их баяр наадамд өсвөр үеийн бөхчүүдийг тусгайлан барилдуулдаг болсон бөгөөд 1961 оноос 1987 он хүртэл Монголын бүх ард түмнйи спартакиад зохион байгуулж үндсэний бөхийн аврага шалгаруулдаг байсан.

Хоёрт: Энэ үед монгол оронд биеийн тамир спортын олон янз төрөл амжилттай хөгжиж түүний материаллаг бааз болох биеийн тамирын ордон, цэнгэлдэх хүрээлэн, байгуулагдаж спортын нйигэмлэг, зал, танхим, нийслэл хот төдийгүй аймаг, сум, хот, суурин, бүхэнд олноор буй болсон явдал манай үндэсний бөхийн сургалт, барилдаан тэмцээн зөвхөн зун цагт бус жил тойрон тасралтгүй явагдах өргөн боломжтой болсон. Гуравт: Биеийн тамир спортын төрөл бүрйин мэргэжилтнйиг дээд, их сургуулийн түвшинд бэлтгэж эхэлсэн төдийгүй бөхйин спортын биеэ даасан сургуулиуд буй болж, үндэсний бөх, бөхийн бусад төрлөөр мэргэжилтэн тамирчид бэлтгэх болсон. Дөрөвт: Монгол бөхйин мянга мянган жилийн түүхнээ монголчууд эрийн гурван наадам үндэснйи бөх судлах эрмэлзлэлд хөтлөгдөн 1960-аад оноос бөхөд элэгтэй сэхээтэн, эрдэмтэн судлаачид үндэснйи бөхийн талаар ном бүтээл олонтай туурвих болсон төдийгүй шинжлэн судлах ажлын анхны алхмууд хийгдэж эрдмийн зэрэг цол хамгаалах болсон явдал юм.

Нүүдлйин соёл иргэншлийн ард түмний томоохон төлөөлөгч болсон монгол зүгээс хүн төрөлхтний соёл, спортын сан хөмрөгт өоруулсан нэг хувь нэмэр бол монголчуудын эрийн гурван наадам, түүний нэг гол бүрэлдэхүүн хэсэг болсон үндэсний бөх бөгөөд чухамхүү энэ үндэсний бөхийн баялаг өв уламжлал дээр суурилан манай оронд дэлхийн янз бүрийн улс оронд үүсэн буй болсон бөхйин төрлүүд чөлөөт, самба, жудо энэ зууны Пхагасын дунд үеэс өрнөлттэй хөгжиж монгол бөхчүүд эдгээр төрлөөр олимп, дэлхйин түвшинд өрсөлдөх болсон явдал Монгол үндэсний бөхийн түүхэн хөгжлийн өдгөө үеийн тэгш онцлог мөн агад харьцангуй богинохон хугацаанд монгол бол үнэхээр бөхйин орон юм гэдгийг дэлхий нийтэд харуулж бөхийн спортын ертөнц монгол бөхийн нууцад анхаарлаа хагндуулах болсон нь монголчууд биднээс зөвхөн үндэснйи бөхө төдийгүй ерөөс бөх судлалыгш манай оронд шинээр хөгжиж байгаа бөхийн төрлийг хамрулан шинжлэх ухаан, спортын хөгжлийн орчин үеийн түвшинд явуулах зайлашгүй шшарддлагын буй болгож байгаа билээ.

Чингээд эх орныхоо энэ хэрэгцээ, шаардлагыг хангахад юун түрүүн эрдэмтэн мэргэд хүчин зүтгэх учиртайг эрдэмтэн хүний үүрэг, ёс зүйдээ хөтлөгдөн 1998 онд академич, доктор, профессор, монгол улсын гавьяат багш О.Шагдарсүрэн, Хүн Судлалын Үндэсний төвийн захирал доктор Э.Батсуурь, АУИС-ийн дэд захирал доктор, профессор Л.Лхагва, тэнхмийн эрхлэгч дэд доктор, профессор Г.Сүхбат, ШУА-ийн биологийн нэгдсэн хүрээлэнгийн захирал дэд доктор Б.Дашням, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ц.Дугаржав, секторын эрхлэгч дэд доктор Х.Түмэннасан, МУИС-ийн тэнхмийн эрхлэгч доктор профессор Р.Балдож, ШУА-ийн хиймийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд доктор Д.Уртнасан, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, дэд доктор Х.Баянмөнх, ЦИС-ийн тэнхмийн эрхлэгч доктор Л.Чойбалсан, БСЭШТ-ийн байнгын нарийн бичгийн дарга дэд доктор Т.Содной, УБИС-ийн тэнхмийн эрхлэгч дэд доктор С.Батхуяг нарын хэсэг эрдэмтэд Бөхийн Үндэсний дээд сургуулийг түшиглэн бөх судлал “Бөх судлал –Эрдэм шинжилгээнйи төв” байгуулсан явдал манай орны бөх судлалд цоо шинэ алхам болсон бөгөөд энэ төв таван жил идэвхитэй үйл ажиллагаа явуулаад улмаар академич Н.Баасанжав, Доктор порфессор Ж.Болдбаатар , Доктор Я.Нямдорж доктор профессор Л.Дашням, поктор профессор Га.Цэрэндорж нарын зэрэг олон эрдэмтэн судлаачдаар эгнээ өргөжин 2003 он буюу хорь, хорин нэгдүгээр зууны зааг дээр Монголын түүхнээ “Бөх судлал” академи анхлан байгуулагдсан болой.

Бөх судлана гэдэг бол чухамдаа хүний биологи, экологи, спортын хөдөлмөрийг хам нэгэн цогц болгон судлана гэсэн үг юм. Орчин үеийн дэлхий дахин спортын төрөл, тэр дундаа бөхйин спорт сүлийн цөөхөн жилд хөгжлйин нэн өндөр төвшинд гарч байгаагийн гол хүчин зүйл бол спорт шинжлэх ухаан 2 нэгэн цогц болж, спортын шинжлэх ухаанд эрин үеийн техникийн дэвшил гүн нэвтэрч спортын хөдөлмөрийг хүний биологи, экологитой амин холбоонд авч үзэх болсон явдал гэж зохиогч үзэж байна. Молголд бөх байна уу? гэвэл байна. Тэд биологийн чадавхийн хувьд дэлхийд өрсөлдөх боломжтой юу? гэвэл боломжтой. Тийм атлаа яагаад боломж бодит болж чадахгүй байна вэ? Чухамхүү энэ асудалд хариу олж байгаа төвшинд хүргэхийн тулд бөх судлалын биологи-экологи-спорт гэсэн гурамсан зарчим дээр тулуурлан явуулах нь “Бөх судлал” академийн үндсэн зорилт болой. Монгол бөхийн түүхэн газарзүйн зарим асуудал Бөхийн түүхэн хөгжлйиг бүх талаас нь нягтлан судлах явдал нэгэн чухал бөгөөд том асуудал юм.

Монгол бөхйин түүхэн хөгжлийн судлахад түүний түүхэн газар зүйн асуудал ихээхэн учир холбогдолтой байна. Тэр нь нйит монгол туургатны бөхийн түүхэн хөгжлийн нэн сонирхолтой олон асуудлыг өөртөө агуулж байна. Бид Монгол бөхийн түүхэн газар зүйү тоймлон гаргахдаа: Нэгдүгээрт: Монгол үндэснйи түүхийн тулгуур бүтээлүүд
Монгол үндэснйи түүхийн тулгуур бүтээлүүд
Хоёрдугаарт: Олон улсын Монгол судлалын хүрээнд монгол судлаач эрдэмтэд, судлаачдын хэвлэн нийтэлсэн бүтээлүүд
Гуравдугаарт: Монгол бөхйин талаар эрдэмтэн, судлаачид, бөх сонирхогч олон түмнйи туурвисан бүтээл нийтлэл
Дөрөвдүгээрт: Монголын түүхийн архивт байгаа Монгол бөхйин холбогдолтой сан хөмрөгийн эх материалуудыг өөрсдийн боломж чинээнйи хэрээр ашигласан болно. Монгол бөхийн түүхэн хөгжлийг түүний түүхэн газар зүйн үүднээс судлахад зөвхөн монгол орны хэмжээгээр бус газар зүйн орон зайны хувьд нийт монгол туурагтан, түүгээр зогсохгүй түүхэн тодорхой нөхцөл дэх Монголын эзэнт их гүрний мэдэлд бйасан улс орны түвшинд сурвалжлан судлууштай асуудал байна. Зохиогч энэ санаатайгаа холбогдуулж манай нэрт эрдэмтэн Л.Түдэвийн туурвилаас дараах нэгээхэн хэсгийг энэхүү бүлэгт олзуурхан авч оруулж байгаагаа учирламуй.

Харгуй дардан замаар баруун зүгт одвоос их гэрийнхээ баруун хаяг дэрлүүлэн монголчуудын байгуулсан Зүчийн гүрний нутагт хүрмой. Их эзэн Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан тэрхүү гүрэн “Жучиев улус” 2 зуун жил айл болон оршин тогтносон билээ. Зүчийн улсаас урагшаан сахалтын газар явбаас Чингис хааны 2-р хүү Цагаадай хааны байгуулсан гүрэн (“Джагатайский улус”) буй. Тэр нь 120-иод жил айл болон оршин тогтносон билээ. Түүнээс зүүн хойшихноо эргэн явбаас Чингисийн ач хүү Бат хааны байгуулсан Алтан ордны улсын нутагт хүрмой. Алтан Ордны улс нь хоёр зуун арваад жил оршин тогтнож байсан том гүрэн буюу. Тэрчлэн баруун өмнө зүг нэлээд алслан аялбаас Чингис ханы ач хүү Хүлэг хааны байгуулсан Хүлэгүүдийн эзэнт улсын нутаг буюу түүхэнд Ильхаадын улс гэж алдаршсан их айлд хүрнэ. Хүлэгүүдийн гүрэн (Хулагуиды) зуугаад жил айл болон аж төрсөн бөгөөд өнөөгийн Иран, Ирак, Афканистан, Туркмен, Кавказын чанад дахь өргөн газар нутгийг хаяа хамарч байлаа. Холхи газар одсон харгуй дардан замаар урд зүгийг барин одвоос Чингис хааны ач хүү Хубилай сэцний байгуулсан Их Юань улсын нутагт хүрмой. Их Юань гэсэн нэрээр Хубилайн төвхнүүлсэн тэрхүү гүрэн 108 жил айл болон аж төрж монгол хүн өрх тэргүүлж байлаа. Хубилайн эзэнт улсын баруунтай хаяа хатгаад Их Моголын эзэнт улс гурван зуун гучин гурван жил оршин тогтнож Баабар хаанаас эхлээд Ауранзэвийг хүртэл монгол угсааны хаад төрийг нь барьж байсан нэгэн их айл буй. Монголчуудаас тусгаар байгуулсан төрт улсын дотор хамгийн урт насалсан энэ улс Энэтхэг газарт Таж махалаас эхлээд дэлхийд зартай өв уламжлал олныг үлдээсэн билээ. Тэрчлэнгээр алдарт доголон Төмөр хааны байгуулсан Төмөрчүүдийн (тимуриды) гүрний /1370-1507/ сүүлчийн хаан Баабар Их Моголын хаант улсыг үүсгэн байгуулж “Баабар ном” бүтээхдээ эх нутгаа санагалзаж, элгэн саднаа дурсаж:

“Харийн газар сэтгэлийг минь цаг хугацаа галдан асааж Нарийн голын ус шиг нулимсаа би моголд урсгамуй” гэж шүлэглэсэн ажээ.

...Холхи газар одсон харгуй дардан замаар зүүн зүг одвоос Монгол хаадын үр хүүдүүд удаа дараа хүргэн орсон Цагаан Солонгос улсын нутаг хүрмой. Тэнд сүүл толгойг тойрсон Сөүл хотод Үндэсний музейн үүдэнд монгол хонины чулуун баримал Чэжү арлын чулуулаг зүлгэн дээр давжаа биетэй монгол морьдтой дайралдах бөгөөд түүнээс цаашлах их усны цаад хярхаг дор Наран улсын эрэг ирмэг орчим усны гүнд долоон зууныг элээн оршсон далайн хөлөг онгоцны ахмадын өрөөнөөс гарсан мянган цэргийн монгол жанжны дөрвөлжин үсэгт хүрэл тамгыг олсон тэр газарт хүрч болно. ...Холхи газар одсон харгуй дардан замаар баруун өмнө явбаас гадаад их далайн дунд нэгэн их үрэл цацчихсан юм шиг олон арлын орон тохиолдоно. Мальдив улс гэж одоо түүнийг нэрлэх бөгөөд тэр нь монгол үг төдийгүй мөнөөхөн арлуудад монголчуудын хойч үеийнхэнтэй тохиолдож болно. Түүнээс чанагш их усны гүн тийш явбал тэрнээс нэлээн том том арлууд дайралдана. Тэдгээрийн нэгэн дээр нь Сүмбэр уул нэртэй нэгэн галт уулын бэл хормойд монголчууд амьдарч байхтай тааралдана. Бас тэр хавьцаа Тэнгэр гэдэг уул бий. Хаанахын хүмүүс вэ? Гэж тэднээс асуувал Индонезийн иргэд гэцгээнэ. Хэзээ энд ирсэн бэ? Гэвэл долоон зууны тэртээд долоон уулын цаанаас ирсэн гэцгээнэ.

Эзэн богд Чингис хаан өргөн хэмжээний байлдан дагуулал хийж ийнхүү дундад ба умард Хятад өмнөд Сибирь, дундад Азийн ихэнх нутаг өвөр Кавказын тал хувийг багтаасан их гүрнийг байгуулсан агаад байлдан дагуулсан газар орнуудаа хөвгүүд, ах дүү нартаа хуваан эзэмшүүлсэн аж.

Ахмад хөвүүн Зүчид эрчим мөрнөөс баруун тийш нутаг, Хорезм, Ижил мөрний бүсийн бүх нутаг, хоёр дахь хөвүүн Цагаадайд Тэнгэр уулын Уйгарын хаант улс, Или, Чу ба Таласын хөндийнүүд, Трансоксани Чингисийн хааны орыг эзэлсэн гурав дахь хөвүүн Өгөөдэйд Ижил, Хар Эрчим, Урунчу, Ховог зэрэг гол мөрний сав газрууд, Тулуйд отгон хөвүүн эцгийн гал голомтыг эзэмшдэг заншил ёсоор Онон, Хэрлэн, Туул гурван голын язгуур Монгол аймгийн нутгийг эзэмшүүлжээ.

Монгол гүрний түүхийн энэ үе тус гүрнийг олон улс үндэстний аварга том эзэнт гүрэн болгосон бөгөөд ийм нөхцөл байдал нь монгол үндэстний соёл, зан заншил эзэнт гүрний хүрээн доторхи янз бүрийн улс үндэстний соёл, зан заншилтай сүлэлдэн баяжих тийм бололцоог буй болгосон бөгөөд энэ нь бас монгол бөхийн соёлыг олон үндэстний хэмжээнд боловсрон хөгжих нэгэн нөхцөл болох талтай.

Монголчуудын байлдан эзэлсэн улс орондоо хаанчилж, одоогийн бидний ойлголтоор цэрэг, арми шиг биш, гэр бүл, мал хөрөнгөтэйгөө асар олон монголчууд тэр улс орны нутаг дэвсгэрт уугуул ард түмэнтэй нь хутгалдан оршиж байсан тухай баримт сэлт түшин дээр өгүүлснээсээ үүдэн монголын хаад томоохон дайн тулалдаанд ялан дийлснийхээ дараа түүнээ тэмдэглэн том хэмжээний найр хурим хийдэг байсан ба хэдэн зуун жил эзэлсэн улс орондоо хаан төр барьж байхад монгол үндэсний наадам хийж бөх барилдуулж, морь уралдуулж, нум сум харвахгүй байсан гэж бодоход нэг л эргэлзээ төрмүй.

Г.Эрдэнэ /1992/ Батхаан Уралын нурууны бэлд гурван өдрийн амралт зарлаж, цэрэг эрчүүдийн угтлагын наадам хийсэн тухай В.Яны “Батхаан” зохиолоос иш татан дараахи нэгэн мэдээ өгүүлснийг энд дурдсуй.

“Наадмын эхэнд бүрээ хангинаж зарлагчаас бахирах нь:Бөх дээр ирцгээ, аймшиггүй аваргууд эрүүл чийргийн төлөө барилдахаар бэлдлээ. Зоригоо үзүүлж, хүчээ шавхацгаа. Бөх бүр гурван бэрх тэмцээнд ялан гарагтун. Мөрөө шороодоогүй бөхийг баатар болгоно. Батхаан тэд нарыг харж гавшгай бөхчүүдэд шагнал олгоно” хэмээсний гадна мөнхүү зохиолдоо”...шалгарч түрүүлсэн нь өндөр бөгөөд, хүчирхэг, аймшигтай харагдагч Монгол, Тэр нь Торгуул гэгч, учраануудаа бүгдийг хаясан тул сүүлчийн учраагаа толгой дээрээ өргөж зэрлэг шинжтэй баясч газарт чулуудсан билээ. Унасан нь хөдөлгөөнгүй хэвтэх бөгөөд энэ хүн урьд олон удаа давж түрүүлсэн бөх байжээ. Торгуул түүнд ойртон очоод хөлөө тэлэн зогсож:

-чи юунд уйтгарлав гэж асуув. -унасан нь хэрэв би үхсэн бол гомдолгүй юмсан. Амьд байгаа болохоор баярлах юм алга гэхэд нь Торгуул түүнийг болгоомжтойгоор өргөн босгож монголын их төрийг тэтгэн зүтгэе гэвэл хосул хутгаа сугалан харилцан солилцоод хацраа нийлүүлж тэврэлдэн одоцгоов” хэмээжээ.

В.Ян хэдийвээр энэ баяр наадмын барилдааныг уран зохиолын жамаар дүрсэлсэн авч монголчууд байлдан дагуулсан нутаг гүрэндээ баяр наадам олонтаа хийдэг байсан хийгээд тэр үед монгол бөхчүүд өмссөн дээл хувцастайгаа төдийгүй бүсэн дэх хутгаа авалгүй барилддаг байсан болохыг бодит байдалд үндэслэн дүрсэлсэн нь лавтай буйзаа.

Харин монголын байлдан дагуулал түүнтэй холбогдсон түүх шашдирыг олон улс оронд судлахдаа ихэвчлэн ганц тал цэрэг улс төрийн асуудалд гол анхаарлаа хандуулж ард түмнүүдийн соёл, спорт, зан үйл аж төрөх ёсны харилцан нөлөөллийг үл анхаарснаас энэ талын мэдээ занги ховор хомс хуримтлагдсан бололтойг дээр нэгэнт өгүүлсэн. Монголчуудын түүх соёл бусад улс орон, ард түмний түүх соёлтой сүлэлдсэн явдал орон зай, цаг хугацаагаараа үлэмжхэн бөгөөд аливаа үндэстэн ард түмэн өөр өөрийн соёл, спорттой байдаг болохоор олон он жилээр нэг нутаг оронд тэмцэхдээ тэмцэж, намжихдаа намжиж аж төрж байсан хүн ардын соёл, спорт зан үйл нэг нэгэндээ харилцан нөлөөлөлцөх нь түүхэн үзэгдэл билээ.

Монголчуудын байлдан дагуулсан улс орондоо хаан юм уу аль нэг жанжин, захирагч, тавьчихаад, цэрэг арми нь тэр чигээрээ буцаад явчихдаггүй байжээ. Рашид-Ад-Дины өгүүлснээр Хятад, Зүрчидэд монголын өвөлжих, зусах, бүх хээр тал нутаг, уул нуруудаар бүрхсэн асар олон цэрэг байсан агаад монголчуудын нилээд их хэсэг нь хятадын нутаг дэвсгэр дээр оршин сууж байсан ба тэндээ үлджээ. “Алтан товч”-д дурдсанаар Тогоонтөмөр хаан Хятадад хөөгдөн явахдаа 100 мянган цэрэгтэйгээ зугатаж 300 мянган монголчуудыг заяа мэдтүгээ гэж Хятадад хаяж явсан тухай мэдээ баримт буй. Энэ мэт бусдын нутагт очиж үлдсэн монголчууд зөвхөн унасан морь агссан зэвсэгтэй цэргүүд байсангүй.

Б.Я.Владимирцов (Общественный строй Монголов 12-р тал) ... Монголын их олон нүүдэлчин цэрэг өөрөөр хэлбэл цэргүүд гэр бүл, мал сүрэг, хөрөнгө хогшилтойгоо хойд Хятад, Манжуурт цэргийн суурин буудал, лагераар хуваагдан сууж байсан тухай өгүүлжээ. “Монгол цэргүүд армяныг байлдан дагуулсан нь”гэдэг номондоо А.Галстян “Монгол цэргүүд энэ удаагийн аян дайнд гэр бүл, эхнэр хүүхэд, зарц нараа авч мордсон” гэж бичсэн буй.

ХIIIзууны дунд үе Чингис хааны аян дайны яг тэр үед Монголд ирж монголын нийгмийн амьдралыг нүдээр үзсэн Плано Карпини, Вильгелм Рубрук нар “Хамаг эрчүүл дайнд мордвол эмс хүүхнүүд нь бас араас нь очиж алба үүргийг нь гүйцэтгэлцэнэ” гэж бичсэн байдаг. Цагаадай Дундад Азид аян дайн хийж байх үед бусад ах дүү нарынхаа адил их цэрэгтэй байсан бөгөөд тэдний ихээхэн хэсэг тэндээ үлдсэн тухай мэдээ буй бөгөөд бүр их олон монголчууд Иль хааны үед Иран улсад очсон байна.

Н.Ц.Мункуевийн гаргасан тооцоогоор Иранд үлдсэн цэргийн тоо 67000 гаруй байсан хийгээд уг цэргийн тоо нэг үе өнгөрөхөд 339000 хүн болж цаашдаа Рашид-АдДиний тооцоолсноор ХIҮ зууны эх гэхэд 850000 хүрсэн байх бололцоотой гэж үзсэн байх юм.

Олон улс, үндэстний Монгол их гүрэн цааш цаашдаа суларч дотоод гадаад хүчин зүйлийн эрхээр задарч, хаад ноёдын хооронд эвдрэлдэн тэмцэлдэх явдал газар авч эзэнт гүрний захиргаанд баригдаж байсан улс орнууд салж сарнисан тийм нэгэн түүхэн үетэй Монголчууд бас учирсан байна.

Түүхийн энэ үйл явдал улам гүнзгийрч монгол үндэстэн эзэнт гүрнээс бусдын хараат болж Манжид эзлэгдэн дарлагдагч үндэстэн болж, ар өвөр монгол, Татар, Халимаг гэхчлэн бутарч сарнихад хүргэсэн нь тодорхой. Монгол үндэстний энэ хүү доройтол, бутрал, сарнил, монголчуудын хөгжил, соёлд хүчтэй цохилт болж, саад тотгор учруулсан бөгөөд энэ явдал монгол бөхийг тойрч гарсангүй.

Түүхч Д.Баярын /1993/ тэмдэглэснээр “Монголын эзэнт гүрний үед нэгэн дүрэм журмаар нийлж нааддаг байсан бөхийн наадам нь монгол орон ар, өвөр, баруун гурван хэсэг болсноор нэгдмэл байдлаа алдаж өөр өөр дүрэм, журам өмсгөл хувцас бүхий гурван төрлийн барилдаан болсон” гэжээ.

Монгол бөхийн түүхэн газар зүйн орон зайны хоёр дахь хүрээ буюу монгол туургатны тухайд монгол бөхийн өв уламжлал үзэмчин, баруун монгол, өвөр монгол гэхчлэн өөр өөрийн өвөрмөц шинж төрхтэй болон ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байгаа бөгөөд энэ бүгдийг халх монгол бөхтэй харьцуулан тал бүрээс нь судлах явдал нэн сонин болой.

Монгол бөхийн түүхэн газар зүйн судалгааны энэ хүрээнд цаашилбал Халимаг, Буриад, Казак гэхчилэн монгол түмэнтэй соёлын хэлхээ холбоо бүхий, ард түмний хувьд ч сонирхолтой асуудлууд их байж болохыг үгүйсгэх талгүй. “Халимаг улс нь эх хэл, үндэс угсаа, ёс заншил, түүхээрээ яахын аргагүй монголчууд” гэж Халимаг улсын ерөнхийлөгч Кирсан Илемжунов хэлсэн нь бий.

Ер нь туургатан бүр манай тооллын өмнө бүрэлдэн тогтсон гэж түүх угсаа судлаачид үзсэн байх бөгөөд түүний дотор уг гарлаараа Түрэг угсаатан авч монголчуудтай түүхэн урт хугацаанд хамт оршин зан заншил, хэл яриа, шашин шүтлэг, соёл ахуйгаараа төстэй зүйл ихтэй болсон тийм үндэстэн ястан ч цөөнгүй билээ. Нилээд судлаачид Тува, Хотон, Чантуу зэргийг монгол туургатанд оруулж (Н.Болдбаатар 1993 он) дурдсаны дээр Алтайчууд, Ойрдууд, Якутсаха зэрэгт ч монгол туургатантай төстэй зүйл багагүй байдаг.

БНХАУ”ын Өвөр Монголоос гадна монгол язгууртанд багтах Дуньян, Ойрад, Монгор, Дагуур, Шар уйгар, Барга, Цахар, Үзэмчин, Торгууд гэхчилэн ястан, угсаатан Хятад орны олон газар байдаг ба Афганистанд хэсэг монгол оршин сууж буй бөгөөд нийтдээ монгол нутгаас гадна орших монгол язгууртны тоо 8-10 сая орчим гэж үздэг байна.

Монгол язгууртан ийнхүү янз бүрийн улс орны ард түмний бүрэлдэхүүн хэсэг болон тэнд оршиж болсон явдал нэг талаас монголчуудын байлдан дагууллын улмаас буй болсон, нөгөө талаас аливаа үндэстэн ястан зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт оршиж байдаг биш нь хүмүүн гэгчийн нийтлэг үзэгдэл мөн. Энэ бүхний эцэст өгүүлэхэд монгол бөхийн түүхэн хөгжил газар зүйн орон зай, цаг хугацааны аливаа асуудлыг иж бүрэн судлах явдлыг энд авч үзсэн гурван хүрээнд явуулах ахул энэ нь зөвхөн монгол бөхийн төдийгүй олон төрөл бөхийн гарал үүсэл, түүхэн хөгжил, тэдний харилцан нөлөөлөл, төстэй ба ялгаатай тал гэхчлэн ерөөс бөх судлалын өргөн асуудлыг тайлж таниж мэдэхэд олон талаар тусгай байж болзошгүй болой. Гэхдээ нийт Монгол туургатны тухайд Монгол бөхийн уугуул голомт нь Монгол улс мөн.

Монгол орон бүхэлдээ бөхийн эх орон бөгөөд аль ч аймаг, сум, нутаг усныхныг бөхгүйгээр төсөөлөх арга байхгүй. Хэдий тийм атугай ч ХҮШ зуунаас хойшхи хоёр зуу орчим жилийг багтаасан хугацаанд заанаас дээш цолтой бөхчүүдийн төрж гарсан нутаг усыг сурвалжлан судалбал сонирхол татсан цөөн буй зүйл гарч ирж байна. Ийм асуудлын нэг бол Монгол бөхийн газар зүйн байршил юм.

Бид энэхүү зурагт ХҮШ, ХIХ, ХХ зуунд төрөн гарсан заанаас дээш цолтой бөхчүүдийн нутаг усыг шүүн тунгааж тусгасан болой. Ингэж үзэхэд Монгол бөхийн зонхилох хэсэг манай орны ойт хээрийн болон тал хээрийн бүсэд төрсөн байх бөгөөд тэр нь бас дотроо орон зай, цаг хугацаны хувьд бөх олноор төрөн гардаг тойрог, голомт нутгуудтай байна.

Монгол бөхийн зонхилон төрдөг манай орны ойт хээр болон тал хээрийн бүс нутгийг дараах байдлаар бид тойрог болон дэд тойрог болгон үзэх саналтай байна. Нэг. Төв Монголын тойрог: Энэ тойрог нь Монгол нутгийн төв хэсэг Архангай, Булган, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгийг бүхэлд нь Өвөрхангай аймгийн зүүн биеийг хамрах агаад байгалын нөхцөлөөрөө жинхэнэ ойт хээрийн бүс нутаг мөн боловч газар нутгийн геоморфологи, цаг уурын элементүүд, хөрс ургамлын бүрхэвч зэрэг экологийн хүчин зүйлүүдийн хувьд бас дотор нь дэд тойрог болгон ангилах үндэс байгаа болно.


Сэтгэгдэл:


hhhhhhhhhhhhhhaaaaaaaahahahahahaha
Бичсэн: Зочин цаг: 20:37, 2012-05-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax